09.00 цагт Corporate Convention Center-т "Энержи Монголиа 2017" эрчим хүчний салбарын олон улсын хурал, үзэсгэлэн болно.
09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” болон “Өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” судалгааны дүнг танилцуулна.
09.30 цагт Хангарди ордонд Засаг даргын удирдлагын зөвлөл хуралдана.
10.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд “Хамтдаа хайрлая” өдөрлөг зохион байгуулна.
10.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
10.30 цагт ХХААХҮЯ-нд Хувийн хэвшлийн оролцойтоогоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт ЭМЯ-нд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Циркийн өмнөх талбайд “Олон улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсооё” арга хэмжээ болно.
14.00 цагт Монголбанкны В байранд “Төв банкны(Монголбанк) тухай хууль болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулга” хэлэлцүүлэг болно.
14.00 цагт Азийн зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг танилцуулах арга хэмжээ Монголын үндэсний олимпийн хороонд болно.
Төрийн ордонд
09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “В” танхимд "Тамхины хяналтын эрхзүйн орчныг сайжруулахад хэвлэл мэдээллийн оролцоо, хувь нэмэр" сэдэвт хэлэлцүүлэг болно.
11.00 цагт Иргэний танхим”-д УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
11.30 цагт УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
Монгол ньюс мэдээллийн төвд
11.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хаан банк хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Монголын үндэсний их сургуулийн хамт олон Зайсанд эрдэм шинжилгээний иж бүрэн төв бүхий оюутны хотхон барих болсон талаар мэдээлэл хийнэ.