БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр төв талбайд зохион байгуулна.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр соёл урлагийн салбар байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагааг таниулах, шинээр нэвтэрч буй үйлчилгээ цаашид хийгдэх ажлуудыг иргэд олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох, салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд, дүрэм журмыг сурталчлан, таниулах юм байна.
Өдөрлөгт соёл урлагийн 17 байгууллага оролцох юм байна. Тухайлбал МУҮНС-аас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаарх видео танилцуулга хүргэх юм байна.
Мөн байгууллагын танилцуулга, номын сангийн тухай хуулийн талаар мэдээлэл танилцуулах, тараах, “Номын санчийн ширээнд”, “Хамгийн, хамгийн” сэдэвт номын үзэсгэлэн , “Хуулиа дээдлэж, Үндэсний бичиг соёлын сан хөмрөгөө баяжуулцгаая” номын хандив хүлээн авах, батламж гардуулах үйл ажиллагаа, “Монгол Улсын Үндэсний номын сан” танилцуулга, мэндчилгээ, СГЗ, орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүйн гарын үсэгтэй, хямдралтай номын худалдаа, “Үнэт ховор номын үзэсгэлэн”-г үнэ төлбөргүй үзэх, номын сангийн үйлчилгээний талаарх иргэдээс санал асуулга авах, “Азтай оролцогч” урамшуулалт сугалаа, “Уран бичлэгийн хямдралтай үйлчилгээ” зэргийг үзүүлэх юм байна.
Л.Булганчимэг