Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үндэсний аялал жуулчлалын “УЛААНБААТАР” үзэсгэлэн өнөөдөр нээгдэнэ
Нийгэм

Үндэсний аялал жуулчлалын “УЛААНБААТАР” үзэсгэлэн өнөөдөр нээгдэнэ

Урлаг Урлаг03/06/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
149645161959320a231ec293279777812017-06-03-12-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэн энэ сарын 03,04-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Дотоодын аялагч нарт нэгдсэн мэдээллийг олгох зорилготой тус үзэсгэлэнг нийслэлийн Аялал жуулчлалын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНСУ, АНЭУ, БНЭУ, БНКУ-ын Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгуудад үйл ажиллагаа эрхэлдэг жуулчны бааз, рашаан сувиллын газрууд, Хил хамгаалах ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар төмөр замын “Аялал жуулчлалын товчоо”, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, Монголын Уулчдын үндэсний холбоо, Монголын Рафтингийн холбоо, Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэг, тур оператор компаниуд зэрэг 80 гаруй  байгууллага оролцож, үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ сурталчилна.

   Үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, “Юнител” компани оролцоно. “Юнител” компани Сүхбаатарын талбайд өндөр хурдын интернэт тавина. Мөн дугуй, авто мото, уулын аялал, фото зураг, анхан шатны тусламжийг үзүүлэх, хээрийн хоолыг хэрхэн бэлтгэх, загасчлах, зөв хувцаслалт, аялагчдын соёлын талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч, аяллын хувцас, хэрэгслүүдийн хямдралтай  худалдаа зохион байгуулагдана. Түүнчлэн Хил хамгаалах ерөнхий газраас хил орчмын газар нутагт аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл хүссэн байгууллагуудад зөвлөгөө өгнө гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“CIX” хамтлаг тарахаар боллоо

29/04/2026

Жүжигчин Сэм Нилл хорт хавдрыг даван туулж, бүрэн эдгэрснээ зарлалаа

29/04/2026

А.Аданы “Жизель” балетыг хоёр өдөр толилуулна

29/04/2026

К-поп цомгийн экспорт 159 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ

29/04/2026

“АРА” фестивальд Эдди Уильяамс албан ёсны төлөөлөгчөөр оролцоно

29/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.