Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУГЖ Б.Сарантуяа өөрийг нь олон жил ивээн тэтгэсэн “Хаан” банкаа муулав
Нийгэм

МУГЖ Б.Сарантуяа өөрийг нь олон жил ивээн тэтгэсэн “Хаан” банкаа муулав

Урлаг Урлаг21/06/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10514654_776480745720793_1198994954209400444_n3076691662014-12-16-15-59[www.urlag.mn]4086251352017-06-21-20-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Бараг найман жилийн турш өдөр шөнөгүй рекламдаж, нүүр царайгаар нь ажиллаж ирсэн “Хаан” банкиндаа ямар их хайртай, дуртай болохоо эрхэм гавьяат маань их л таатай нь аргагүй илэрхийлдэг. Нэг арга хэмжээнд уригдахдаа дор хаяж 3-5 сая төгрөгөөр дуулдаг МУГЖ Б.Сарантуяа элдэв янзын хандивын тоглолтод оролцохгүй гэдгээ шулуухан хэлчихдэг хатагтай. Энэ бүхнийгээ “Бид нар ямар буяны байгууллагын ажилчид юмуу.

   Муулж гоочлох болохоор “Муусайн урлагийнхан” гэж чичлээд, баахан компанийн үүд сахиж суусны хүчинд ганц дуугаа бичүүлэхээр “Үнэгүй дуул” гэж шаардаад… Хэрвээ рок попынхон маань буяны байгууллага болчихвол би ерөөсөө гэлэнмаа болсон нь дээр биз” хэмээн эгдүүцэн ярьж байсан удаа бий. Тиймээс поп дива хатагтайг зорьсон гуйлгын санал бараг очихоо больсон нь үнэн. Тэгвэл саяхны нэгэн өдөр цахим гүйлгээ нь хэсэг хугацаанд саатсан “Хаан” банкнаас болоод МУГЖ Б.Сарантуяа “Меркури” худалдааны төвд хөлөө чилтэл зогсоход хүрсэн гэдэг.

   Хоёр тор дүүрэн хүнс цуглуулчихаад тооцоог нь хийж чадалгүй, гар хоосон ихээхэн бухимдсан тэрбээр “Хаан” банкны үйл ажиллагаа, ажилчдынх нь арчаагүйг гайхаж бичиглэхэд олон хүн гайхсан аж. Зарим нь бүр “Та найман жил рекламдсан биз дээ. Ашиг орлогоо хангалттай л авсан баймаар юм. Яаж ингэж нүүр буруулж чадав аа” гэж асуухад поп дива “Гэрээ маань дууссан. Хангалттай, хангалтгүй байгаадаа биш. Угаасаа л ийм тааруу банк шүү дээ” хэмээн хээвнэг хариулжээ.

С.Бамбар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.