Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо
Нийгэм

“Яг түүн шиг” тоглолт хойшлогдлоо

Урлаг Урлаг27/06/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10(490)1449871872017-06-27-10-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Боловсрол суваг” телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг зургадугаар сарын 25-д тоглохоор болоод байсан юм. Тэгвэл тус телевизээс хэвлэлийн хурал хийж, гала тоглолт хойшлогдсон талаар мэдээлэл өглөө.

   'Боловсрол суваг' телевизээс тоглолт цуцлагдсан талаар ингэж хэллээ. Бид сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан саналыг хүндэтгэж, маргааш болох байсан “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг цуцлах болсноо мэдэгдэж байна. Энэ удаагийн гала тоглолтод “Яг түүн шиг I, II” шоуны шилдэг оролцогчид оролцохоос гадна гадаадын дуучид урилгаар оролцох байсан юм. Одоогоор энэхүү тоглолт хэзээ болохыг хэлж мэдэхгүй байна. Өмнө нь JCI ASPAC арга хэмжээ Улаанбаатар хотноо анх удаа болж байгаатай холбогдуулан шоуг цуцалж байсан бол энэ удаа дахин цуцлагдах болсонд харамсаж байна. Гэхдээ бид Сонгуулийн ерөнхий хорооны саналыг хүндэтгэж байгаа. Энэ удаагийн шоу ямар ч улс төрийн нөлөө байгаагүй гэдгийг хэлмээр байна. Ардчилсан намын зүгээс “Яг түүн шиг” шоуны гала тоглолт сонгуулийн ирц бүрдүүлэхгүй байх эрсдэлтэй гэж мэдэгдсэнд харамсаж байна.

   Бид энэ удаагийн гала тоглолтод гадны уран бүтээлчдийг оролцуулахаар болсон бөгөөд тэдний тоглолтын хуваарийн дагуу энэхүү тоглолтийг зургадугаар сарын 25-д болохоор төлөвлөөд байсан юм. Тоглолтын тасалбар худалдан авсан иргэдтэй эргэн холбогдоно. 'Яг түүн шиг' шоу иргэдийн дунд хамгийн их хүлээлттэй нэвтрүүлгийн нэг болсон нь сошиал хуудсанд хандаж байгаа мэдээллээс харагдаж байна.  Энэхүү гала тоглолтыг хүлээж байсан нийт үзэгчдээсээ хүлцэл өчье гэсэн юм. 'Боловсрол суваг' телевиз 'Яг түүн шиг' гала тоглолтыг тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэдгийг хэвлэлд мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Eurovision” дууны уралдааны 2027 онд Болгарын Бургас хотод болно

16/08/2026

Өнөөдөр Холливуудын жүжигчин Анжела Бассеттын төрсөн өдөр

16/08/2026

Поп хөгжмийн хатан хаан Мадонна 68 нас хүрлээ

16/08/2026

Холливудын уран бүтээлчид БНХАУ-ын зах зээлийг алдахыг хүсэхгүй байна

16/08/2026

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.