Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Испанийн хүүхдийн жүжиг Монголд тоглогдоно
Уртын дуу

Испанийн хүүхдийн жүжиг Монголд тоглогдоно

Урлаг Урлаг18/07/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20107612_1329555467164172_1272327124_o4533406442017-07-18-22-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол улс Испани улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Испанийн соёл урлагийг Монголд сурталчлан таниулах, цаашид хоёр орны соёл урлагийн байгууллагууд урт хугацааны хамтын ажиллагаатай ажиллах зорилгоор Испанийн L’Home Dibuixat театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжгийг тоглоно. Мөн тус театрын зүгээс жүжигчдэд зориулсан мэргэжлийн воркшопыг хийнэ.

   ЖҮЖГИЙН ТАНИЛЦУУЛГА: "Помодорогийн адал явдал" хүүхэлдэйн жүжиг нь дуу, дүрсний эффектээр баяжуулагдсан, дэлгэц болон тайзан дээрх харилцан яриагаар өрнөдөг.  2015 онд нээлтээ хийснээс хойш Франц, Испани, Польш, БНХАУ, Өмнөд Солонгос  зэрэг улсуудад нийт 50 гаруй удаагийн тоглолтыг хийсэн байна.

   ЖҮЖГИЙН АГУУЛГА: …Та өнөөдөр хэн ч байж болно. Гагцхүү таны мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, уйгагүй хөдөлмөр, ухралтгүй з үтгэл тань таныг урагш хөтлөж амжилтанд хүргэх гүүр тань болно.
Хүний биеийг олж төрнө гэдэг нэгэн том аз завшаан. Түүний дотор өөрийн мөрөөдлөө биелүүлж, мөрөөдлөөрөө жигүүр хийн амьдрах нь ховорхон тохиол билээ. Тус жүжигт эгэл жирийн нэгэн хүү өөрийн авьяас билэг, олныг алмайруулсан тоглолтыг хийдэг ЦИРКЧИЙН ЖҮЖИГЧИН болох мөрөөдлөө биелүүлэхийг зорино. Гэвч түүнээс өөр хэнд ч тэрхүү мөрөөдөл сонин биш, бүр шоолж, үл тоож байлаа. Цаг хугацаа улиран одож бяцхан хүү мөрөөдлөө зүрхэндээ тээсээр л… Нэг л өдөр тэрээр мөрөөдлийнхөө үнэ цэнийг ойлгоход туслах нэгэнтэй учирч мөрөөдөлдөө хүрэх эхний алхамаа хийнэ. Тэрхүү мөрөөдөгч хүү бол зохиолын гол баатар буюу Помодоро юм.

   Алсын хараа амжилтын төлөөх хүсэлгүйгээс бусдын эрхшээлээр амьдарч, бусдын мөрөөдлийг биелүүлэх нэгэн шат гишгүүр нь болж амьдрахаар, Сэтгэлдээ соёолж байгаа тэр мөрөөдлөө бодит болгохын тулд амьдралаа өөрчилж, мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй.

Зохиолч: Tian Gombau
Жүжигчин: Tian Gombau, Anna Dobon
Найруулга: Panchi Vivo, Tian Gombau
Eрөнхий зураач: Isa Soto

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Бээжин дэх Испанийн элчин сайдын яам, Монгол дахь Испанийн өргөмжит консул, Корпорейт Конвеншн Центр
ҮЗВЭРИИН ТОХИРОМЖИТ НАС: 3 Наснаас эхлэн гэр бүлийн бүх гишүүдэд
ҮЗЭГЧИЙН ХЯЗГААРТ ТОО: 120 хүн
ЖҮЖГИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 45 мин (монголтайлбартай)
Тоглолт: 2017 оны 7 сарын 18, 19-нд 15:00 цагт "Корпорейтконвеншионцентрт"
Тасалбарын үнэ: 30.000₮ (3-8 нас хүртэлх хүүхэд эцэг эхийн аль нэгнийх нь хамт орж болно)
Тасалбарыг: www. ticket.mn, үнэгүй хүргэлт:1900-1800. Корпорейт Конвеншн Центр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.