Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Энэ зуны хит дуу “Despacito”
Нийгэм

Энэ зуны хит дуу “Despacito”

Урлаг Урлаг21/07/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
JezxKIwJugvDktMkJqlNUntitled-17836849532017-07-21-12-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Пуэрто Рикагийн дуучин Луис Фонси-гийн “Despacito” лайв стримингийн дээд амжилтыг тогтоогоод байна. Реппер Daddy Yankee-тай хамтран дуулсан энэ дуу Spotify, Apple Music, Google Play, Amazon Unlimited, Deezer гээд бүхий л стримингийг манлайлж байна. Одоогийн байдлаар 4,6 тэрбум удаа тоглогдсон нь Жастина Биберийн “Sorry” дууг /4,38 тэрбум удаа/ ардаа орхисон гэсэн үг юм.

   Фонси дуугаа испаниар дуулсан бөгөөд ингэж хит болж дэлхийг байлдан лагуулна хэмээн төсөөлөөгүй ажээ. “Энэ бол бараг солиорол. Мэдээж би дуугаа хит болгохыг зорьж хийсэн, гэхдээ ийм толгой эргэм амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй. Дууг минь сонсоод хүмүүс бүжиглээсэй л гэж бодсон юм” хэмээн дуучин BBC-д ярьжээ.

   “Despacito” одоогийн байдлаар дэлхийн 35 орны хитийг тэргүүлээд байна, түүн дотор Их Британи, Испани, АНУ-д. АНУ-ын Billboard-ийн топ 100-д сүүлийн 11 жилийн турш латин дуу орж ирээгүй байсан юм. 1996 онд Испанийн “Los del Rio” хамтлагийн Macarena дуу топ 100-д орж байжээ.

   “Despacito” гэдэг нь “аажуухан, удаавтар” хэмээн орчуулагдана.

   Дуу мэндлээд дөнгөж хагас жил болж байгаа юм. Энэ дууг Жастин Бибер хүртэл саяхан жаахан өөрчлөн дуулсан. Ингэхдээ дахилтыг испаниар, бусдыг нь англиар дуулжээ. Жастин дууг амьдруулж чадаагүй гэж олон хүн шүүмжилж байгаа юм. BBC-д өгсөн ярилцлагадаа Фонси Жастинд уурлаагүй хэмээн хэлжээ. Фонси саяхан дуугаа португалиар бас бичүүлсэн байна. Энэ дууны YouTube дэх хандалт нь 2,6 тэрбум хүрээд байгаа ч цаг, минут тутам нэмэгдэж байгаа учраас тун удахгүй түүхэн амжилтыг тогтооно гэж олон хүн хүлээж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

PSY-ийн “Gangnam Style” дуу YouTube-д зургаан тэрбум үзэлт давж, дахин түүх бүтээлээ

20/07/2026

Эдди Уильямс: Гэр бүлээрээ Монголд зочилж, нандин дурсамж бүтээхийн зэрэгцээ нүүдэлчдийн соёлтой танилцаж байгаадаа баяртай байна

20/07/2026

10 секундэд хүн хувцасладаг робот бүтээжээ

20/07/2026

“Одиссей” кино дэлхий даяар 264.1 сая ам.долларын орлого олжээ

20/07/2026

ДАШТ анх удаа хагас цагийн тоглолт хийж, BTS, Шакира, Жастин Бибер дууллаа

20/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.