Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүрээ цам-Даншиг наадам Төв цэнгэлдэхэд болно
Нийгэм

Хүрээ цам-Даншиг наадам Төв цэнгэлдэхэд болно

Урлаг Урлаг25/07/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20495834_1798644156827422_1376220054_o3964701592017-07-28-16-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд болох байсан Хүрээ цам-Даншиг наадмыг цуцлах шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссоос гаргасан. Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцээд наадмыг товлосон хугацаанд нь байршлыг нь өөрчилж Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнжаргал, Гандантэгчинлэн хийдийн даа лам Д.Бямбажав болон холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.

   Гандантэгчинлэн хийдийн Даа лам Д.Бямбажав “2015 оноос эхлэн Гандантэгчинлэн хийд Хүрээ цам-Даншиг наадмаа хийж эхэлсэн. Цам гэдэг маань нэг талаасаа шашны маш том өв соёл, нөгөө талаасаа Монголын ард түмний сайн сайхны төлөө хийж буй шашны зан үйл юм. Наадмын эхний өдөр тогтсон хөтөлбөрийн дагуу их Очирваань бурхнаа тахих зан үйл хийнэ. Мөн бөхийн барилдаан, лам хуваргуудын дунд унзад хаялцах, тахилч нарын тэмцээн тэргүүтэн болно. Наймдугаар сарын 6 буюу хоёр дахь өдөр хүрээ их цам маань 120 хүний бүрэлдэхүүнтэй гарна. Үүний дараа хүчит бөхийн барилдаан тавын даваанаас үргэлжлэн хүрэх болно” хэмээв.

   Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчинлэн хийдтэй хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгээс наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд олон нийтэд өгч байх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.