Мэдээлэл технологийн салбарт анхдагчийн төлөөлөл гэгдэх “Том-Амжилт” компанийн шинэ бүтээл, ирэх сард нээлтээ хийх Монголын анхны 3д хүүхэлдэйн киног танилцуулж байна. Хоёр жил гаруй хугацаанд бүтээгдэж Амжилт студын чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч залуусын ур ухаан, зүтгэл чармайлтын хүчээр амжилттай бий болсон “Мора” 3D хүүхэлдэйн кино Монголын технологийн салбарт болон кино урлагт энэ төрлөөр анхны шанг татаж буйгаараа өндөр ач холбогдолтой юм.
Амжилт студийн анхны бүтээл болох “Мора” хүүхэлдэйн кино нь 1 цаг 15 мин үргэлжлэх бөгөөд .ирэх сард нээлтээ хийхээр товлогдоод байна. Уг киноны найруулагчаар Найруулагч: Чулуунмөнхийн Отгонбаяр, Продюсер: Жаргалсайханы Шижир, Зохиол: Г.Анхбаяр нар ажиллажээ. “Мора” хүүхэлдэйн кино нь Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн “Том-Амжилт” компанийн анхны зөгнөлт бүтээл гэдгээрээ онцлог юм. Киноны үйл явдал Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж, хүндэлдэггүй зожиг зохион бүтээгч залуу “Мора” гэх нисдэг робот бүтээнэ. Гэвч зохион бүтээгчийн шинэлэг үйлдлийн системд санаархсан Томоо хорон санаа гаргаж, муу бүхнийг үйлдэнэ. Тэргэл, Шүрээ хэмээх бүсгүйд сэтгэлтэй болох боловч киноны үйл явцад “Мора’-ийн үйлдлийн систем алдагдаж, дурлалт бүсгүй нь сураггүй алга болсноор киноны үйл явц маш сонирхолтойгоор үргэлжлэх аж. Энэ бүх ээдрээт асуудлуудын зангилааг хэрхэн тайлж, бүтээсэн робот, дурлалт бүсгүйгээ аврахыг үзэгч та бүхэн уг киноноос үргэлжлүүлэн үзээрэй.
Уг хүүхэлдэйн киноны дууг Намсрайн Ялалт, Даваадоржийн Нямбаяр, Тэрбишийн Нарангэрэл, Өлзийсайханы Болормаа, Донойн Дэлгэрсайхан, Цэндийн Гомбосүрэн оруулсан бөгөөд хүүхэлдэйн киноны тал дээр амжилт гаргах бүтээл болсныг дурдаж байсан юм. Монгол залуус гадны компаниудын адил хийж бүтээж чадаж буйн жишээг үзэгч авхай та бүхэн энэхүү Монголын анхны бүрэн хэмжээний 3д хүүхэлдэйн киноноос харах боломжтой. Монгол Улс хүүхэлдэйн киноны салбарт дэлхийд гарах нэг том алхам хийж буйн тод жишээ энэ бүтээл болж байна. Уран бүтээлч хамт олонд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.