Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам амжилттай боллоо
Нийгэм

“Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам амжилттай боллоо

Урлаг Урлаг28/08/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3_201708181152522159537302017-08-28-12-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Дэлхийн яруу найргийн өдрүүдийг манай улс анх удаа зохион байгуулж байна. Энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан уг арга хэмжээнд дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцсон юм.  

   Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор зохион байгуулагдсан “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан бөгөөд энэхүү наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газруудад жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийд нэртэй, сая сая уншигчтай зохиолчид Монголын талаарх төсөөллөө бодит болгож, Монголын түүх соёл, байгаль орчин, ан амьтан, ард иргэдийн тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлэн, олон улсад сурталчлах өндөр ач холбогдолтой юм.

   Монголын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, МУСГЗ Ү.Хүрэлбаатар “Дэлхийн томоохон хотуудын жишиг нь өөрийн яруу найргийн наадам, фестивалиа жил бүр нэг нэртэй яруу найрагчийнхаа нэрэмжит болгон явуулдаг. Энэ жишгээр бид анхны наадмаа Монголын хосгүй, сод яруу найрагч, Данзанравжаагийн тэгш ой тохиож байгааг тохиолдуулан Данзанравжаагийн нэрэмжит болголоо.” гэсэн юм.

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд яруу найргийн наадмын нээлтийн үеэр “Бид Улаанбаатар хотоо олон улсад танигдсан, олон улсын соёлын төв болгох зорилт тавьж байна. Энэ хүрээнд хийгдэж байгаа томоохон арга хэмжээ нь Дэлхийн яруу найрагчдын их хурал болон өнөөдрийн яруу найргийн наадам юм. Энэхүү наадам үргэлжлээд Говийн ноён хутагтын нутагт болох учиртай. Цаашид 2 жил тутамд зохион байгуулж, дэлхийн яруу найрагчид Монголд чуулдаг арга хэмжээ болгох бодолтой байна. Бид дэлхийн яруу найрагчдад олгодог маш их нэр хүндтэй шагналыг бий болгосон. Энэхүү шагналаа өнөөдрийн наадмын төгсгөлд олгоно.” Хэмээсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.