“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийн хүрээнд солонгосын wHOOL хамтлаг Монголд тоглолтоо толилуулах гэж байна. Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Өмнөд Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урланг есдүгээр сарын 08-19-нд Улаанбаатар хот болон Дундговь аймагт зохион байгуулна.
wHOOL хамтлаг нь 2003 онд байгуулагдаж, дэлхийн 13 оронд өөрсдийн тоглолтыг зохион байгуулж, Солонгосын үндэсний хөгжмийн хэмнэлийг орчин үеийн хөгжимтэй хослуулж контемпорари поп урсгалаар бүтээлээ туурвидаг хамтлаг юм. Монголын хөгжим сонирхогчдод зориулсан тэдний тоглолт есдүгээр сарын 9-нд 21:00 цагаас UB Jazz Club-т болно.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Урлагийн зөвлөлийн 11-319015 утсаар лавлаарай.