Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Улаанбаатрын үдэш” дууны хоёрдугаар ангийг “S4” хамтлаг дуулжээ
Дуу хөгжим

“Улаанбаатрын үдэш” дууны хоёрдугаар ангийг “S4” хамтлаг дуулжээ

Урлаг Урлаг08/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12788469982017-10-08-16-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж хэмээх эрхэм Улаанбаатарчуудад төдийгүй Монголчуудад зориулан нэгэн гайхамшигтай дуу зохиосон нь өнөөдрийн та бидний бараг хүн бүхний мэдэх “Улаанбаатрын үдэш” хэмээх дуу билээ. Хоёр зуун дамжин хүн бүрийн зүрх сэтгэлд эгшиглэсэн энэхүү бүтээлийг зөвхөн Монголчууд төдийгүй БНХАУ, ОХУ гээд гадаад дотоодгүй шимтэн сонсч шүтэн биширдэг. Тэгвэл энэхүү дууны хоёрдугаар анги гэж хэлж болохоор нэгэн сайхан бүтээл саяхан төрсөн нь Монголын төдийгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ны хит парадуудыг тэргүүлж эхэлжээ. Энэ бол Хөгжмийн зохиолч, продюссер Ашидын аялгуу, дууны яруу найрагч С.Энхтайваны шүлэг “S4” хамтлагийн шинэхэн уран бүтээл “Улаанбаатрын өглөө” хэмээх дуу юм.

   Нийслэл хотынхоо тухай сайхан бүтээл туурвих хүсэлд автсан уран бүтээлчдийн санал бодол нэгэн цэгт огтлолцож тун санамсаргүй байдлаар бүтээсэн энэхүү дуу өдгөө ӨМӨЗО-ны бүхий л хит парадуудыг тэргүүлж байгаа бөгөөд Монгол улсдаа нээлтээ хийгээд тун удаагүй байна. Мөн “S4” хамтлаг нь 2015 онд Бээжин хотын Бээжин телевизээс зохион байгуулдаг Дэлхийн 17 орны 8000 гаруй оролцогчтой “You can” тэмцээнд амжилттай оролцож шилдэг 10-т үлдэж шилдэг хамтлагаар шалгарсан бөгөөд үүнийхээ хүрээнд ойрын 2 жилийн хугацаанд Хятадыг тойрсон 50 гаруй тоглолтод амжилттай орлцсон байна.

   Дашрамд дуулгахад “S4” хамтлаг Монголынхоо ард түмэндээ хөгжмийн зохиолч, продюссер Б.Чинбаттай хамтран ажилласан анхныхаа цомгийг бэлэн болгож удахгүй уран бүтээлүүдээ хүргэх ажээ. Ингээд та бүхэндээ “S4” хамтлагийн шинэхэн уран бүтээл “Улаанбаатрын өглөө” дууны клипийг хүргэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Baby Shark” дуутай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

15/08/2025
Дуу хөгжим Урлаг

LUMINO хамтлаг: “The one” тоглолтод зочин уран бүтээлчгүйгээр 44 дуу дуулж, тайз дэлгэцийн төгс хослолыг толилуулна

14/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Megadeth” хамтлаг сүүлчийн цомгоо гаргана

15/08/2025

Энэтхэгийн зохиолч Амитав Гошийн гар бичмэлийг 2114 он хүртэл “хав дарна”

15/08/2025

Түүхэн гар бичмэлийг Мексикт буцаан өгчээ

15/08/2025

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.