Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Улаанбаатар олон Улсын IX кино наадам”-ын шилдгүүд тодорлоо
Уртын дуу

“Улаанбаатар олон Улсын IX кино наадам”-ын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг11/10/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
22382176_10211727384235096_6830554438169782654_o8808220672017-10-11-16-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагийн ивээл дор Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар олон улсын IX кино наадам"-ыг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

   Энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон Улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцож байгаа бөгөөд наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарлаж “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино", “Нээлтийн кино” гэсэн төрлүүдэд шилдгүүдээ шалгаруулж, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом, батламж, мөнгөн шагналаар шагналаа.

   "Улаанбаатар олон Улсын IX кино наадам"-ын “Уран сайхны кино”-ны төрөлд "Ээж" уран сайхны кино, "Түүхэн кино"-ны төрөлд "Зүрхний хилэн" уран сайхны кино, "Хүүхдийн кино"-ны төрөлд "Шилжилт" уран сайхны кино, “Нээлтийн кино”-ны төрөлд уран сайхны кино "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино тус тус шалгарчээ. Дашрамд дуулгахад тус наадмын нээлтийн киногоор шалгарсан "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино "Оскар"-т уригджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Том Круз кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө Оскарын шагнал хүртэнэ

19/06/2025

Дуурийн дуучин Э.Амартүвшин Италийн алдарт дарсны нүүр царай боллоо

19/06/2025

Азийн соёлын “ODASIS” хөтөлбөрийн тоглолт боллоо

19/06/2025

“Boston Dynamics”-ын роботууд “Авьяаслаг Америкчууд”-ын тайзнаа бүжиглэв

19/06/2025

Ж.Вердийн “Макбет” дуурийг ганцхан удаа тоглоно

19/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.