Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн үзэсгэлэнг Ерөнхийлөгч үзэж сонирхов
Нийгэм

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн үзэсгэлэнг Ерөнхийлөгч үзэж сонирхов

Урлаг Урлаг16/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Japan023854146812017-10-16-16-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн өнөөдөр нээлтээ хийж буй “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/ үзэсгэлэнг үзэж сонирхов.

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн хамт түүх өгүүлсэн гэрэл зургуудыг үзэж, тухайн цагийн үйл явдлуудын талаар харилцан ярилцсан юм. Уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ. Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны дэмжлэгээр Монголын урлагийн бүтээлүүдийн гэрэл зургаар 1987 онд Японд 4 боть цомог хэвлүүлж байжээ. Мөн олон улсын хамтын ажиллагааны Монголын төвийн дэмжлэгээр ОХУ, ХБНГУ, Дани зэрэг улсуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын үнэт бүтээлүүдийг эрэн сурвалжилж 1999 онд гэрэл зургуудыг авч хадгалжээ.

   Тэрээр мөн 1987 онд Монголын шашны зураг, 1988 онд Монголын дүрслэх урлаг, 1990 онд Монголын сүм хийд болон архитектур /Монголын цутгамал бурхад/, мөн онд Монголын түүх болон дүрслэх урлагийн түүвэр, 1992 онд Монголын нүүдэлчид, 1996 онд Монголын зохиогч нь тодорхойгүй өвийн олдвор ба Чингис хааны талын тэмдэглэл, 1998 онд Монголын шашны дүрслэх урлаг зэрэг гэрэл зургийн цомог болон ном гаргажээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гэрэл зурагчин Сүгияама Тэрүзог СТА цол тэмдгээр шагнасныг гардуулан өгөв.


Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.