Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»‘’Пусан – 55” үзэсгэлэнд Монголын залуу зураачид оролцож байна
Нийгэм

‘’Пусан – 55” үзэсгэлэнд Монголын залуу зураачид оролцож байна

Урлаг Урлаг23/10/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
22752741_1687074824699921_805025126_n_201710231036345872314422017-10-23-13-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   БНСУ-ын  Пусан хотын урлагийн 55 дахь наадам болж байна. Уг наадмын хүрээнд БНСУ, Монгол Улсын залуу зураачид хамтарсан үзэсгэлэнгээ анх удаа  Пусан хотод гаргаж байна. Үзэсгэлэнд  манай улсын 25 зураач, солонгосын 33 зураач дүрслэх  урлагийн бүтээлээ  толилуулж байгаа юм. Өнгөрсөн онд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шинэ давалгаа” үзэсгэлэнд  Солонгосын  төлөөлөл оролцож, уран зургийн  хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах санал тавьсан. Пусан хотын соёл урлагийн нэгдсэн холбооны дэмжлэгтэйгээр Монголын урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн холбоо” хамтран анх удаа энэ үзэсгэлэнг гаргажээ. 

   Монголын урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн холбоо”-ны тэргүүн С.Зэсээ энэ үеэр “Энэхүү үзэсгэлэнд 40-өөс доош насны зураачид дүрслэх урлагийн бүтээлээ олон улсад сурталчилж байгаагаараа онцлог. “Пусан-55’’ урлагийн наадамд ирсэн бүтээлүүд нь Монгол үндэсний өв соёл, уламжлал, орчин үеийн урсгалыг багтааж чадсан. Тиймээс ч үзэгч, сонирхогч ихтэй байна” гэв.

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд залуу зураачдыг дэмжиж, "Пусан–55" уран зургийн үзэсгэлэнд зочилсондоо талархаж байгаагаа илэрхийллээ. Ирэх жил  Монгол Солонгосын хамтарсан зураачдын үзэсгэлэн Улаанбаатар хотод гарна. Үзэсгэлэнг Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газрын дарга Д.Бямбадорж, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүхочир нар үзлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.