Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын Сайтын холбоо “Утаагүй Улаанбаатарын төлөө” аяныг эхлүүллээ
Нийгэм

Монголын Сайтын холбоо “Утаагүй Улаанбаатарын төлөө” аяныг эхлүүллээ

Урлаг Урлаг24/10/2017Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Poster_ok8098168382017-10-24-11-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа цахим сэтгүүлзүйн салбарын анхдагч “Монголын Сайтын холбоо”-ноос санаачлан Нийслэлчүүд та бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болоод байгаа утааны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, утааны гол эх үүсвэр болсон гэр хорооллыг янданг цөөлөх бодлогод төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг чиглүүлэх зорилгоор “Утаагүй Улаанбаатарын төлөө хамтдаа” уриан дор “Орон сууцжуулах аян”-ыг эхлүүлэн өрнүүлэхээр болжээ.

   Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажилтан, албан хаагчдаа орон сууцжуулах ажлыг зохион байгуулж буй байгууллага хамт олны мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр холбооны гишүүн сайтууддаа нийтлэж, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах юм байна. Түүнчлэн утааны эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг иргэд олон нийтэд хүргэх үүднээс урлаг соёлын алдартнууд, олны танил хүмүүс, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөжээ.

   Энэ дашрамд дуулгахад агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2008-2016 онуудад Улсын төсвөөс нийтдээ 147 тэрбум гаруй төгрөг, олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 сая долларыг утааны эсрэг үйл ажиллагаанд зарцуулсан байдаг бөгөөд сайжруулсан зуух, түлш, нам даралтын зуухыг шинэчлэх, төвлөрсөн дулаанд холбох, эко автобус, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, айл өрхийг хийн хэрэглээнд шилжүүлэх туршилт, судалгаа шинжилгээ хийх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсэн ч Улаанбаатар хотын агаарын чанар өвлийн улиралд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас хол давсан үзүүлэлттэй хэвээр байсаар байгаа юм. Иймд утааны эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийг Монголын Сайтын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа “Утаагүй Улаанбаатарын төлөө” аянд нэгдэхийг уриалж байна.

Монголын Сайтын Холбоо

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026

Эртний Ромын эсрэг аян дайнд ашиглаж байсан зааны яс анх удаа Европоос олдсон байж магадгүйг судлаачид мэдээлжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.