БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, “Монголын Ерөөлч, Магтаалчдын төв” хамтран 10 гаруй жил тасарсан “Ерөөлч, магтаалчдын улсын YII уралдаан"-ыг 2017 оны 11 дүгээр сарын 11,12-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.
ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧДЫН УЛСЫН VII УРАЛДААНЫ УДИРДАМЖ:
Нэг. Уралдааны зорилго
Монгол улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол үндэстний соёлын биет бус өвийн өвөрмөц төрөл-ерөөл, магтаалыг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, хойч үедээ уламжлуулах, ерөөлч, магтаалчдыг тодруулан алдаршуулах сурталчлахад оршино.
Хоёр. Уралдааны бэлтгэл, зохион байгуулалт
Аймаг, нийслэл, дүргийн Боловсрол, соёл, урлагийн газар тус бүр нэг ерөөлч, нэг магтаалч (нийт 60 хүн)-ийг орон нутгийн хэмжээнд шалгаруулж улсын уралдаанд оролцуулах ажлыг хариуцна. Оролцогчдын насны доод хязгаар 18 байна.
Уралдаанд орон нутгаас оролцох ерөөлч, магтаалчдын мэдүүлгийг дараах асуулгын дагуу бөглөж, 2017 оны 11-р сарын 05-ны өдрөөс өмнө “Монголын ерөөлч, магтаалчдын төв”-ийн дараах шуудангийн хаягаар ирүүлнэ:
Улаанбаатар 51, шуудангийн хайрцаг 639, цахим хаяг: [email protected]
Холбоо барих утас: 99139299, 99092688, факс: 463-752.
Мэдүүлэгт:
1. Ерөөлч, магтаалчийн овог, эцгийн болон өөрийн нэр;
2. Харъяа аймаг сум, баг дүүрэг, хорооны нэр;
3. Нас, хүйс;
4. Эрхэлдэг ажил;
5. Уралдаанд оролцох төрөл;
6. Ерөөл, магтаалыг ямар байдал, сургалтаар сурсан, төв, орон нутагт энэ чиглэлээр хэрхэн ажиллаж, сурталчилж байгаа талаарх товч мэдээлэл;
7. Өөрийн утасны дугаар;
Ерөөлч, магтаалчид үндэсний хувцас, угсаатны хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэвсэг, иргэний үнэмлэхтэй байна.
Гурав. Хугацаа, шалгаруулалт;
Улсын уралдааныг 2017 оны 11-р сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Уралдаанд оролцогч ерөөлчид:
1. Өөрийн сонгосон уламжлалт болон орчин үеийн ерөөлийн аль нэгийг ерөөнө.
2. Сугалаагаар авсан сэдвээр бэлэн цэцэлж ерөөнө.
Уралдаанд оролцогч магтаалчид:
1. Уламжлалт болон орчин үеийн магтаалын аль нэгийг өөрөө сонгож аман аялгуугаар эсвэл хөгжимтэй хамсран аялгуулан магтана.
2. Сугалаагаар авсан сэдвээр бэлэн цэцэлж магтана.
Дөрөв. Санхүүжилт, шагнал урамшуулал:
1. Уралдаанд оролцох, ерөөлч, магтаалчдын Улаанбаатар хотод ирэх, буцах унааны зардлыг аймаг, нийслэл, дүүрэг, Улаанбаатар хотод байрлах буудал, хоолны зардлыг БСШУСЯам хариуцна.
2. Уралдааны шүүгчдийн шийдвэрээр оролцогчдын ур чадвар, авъаяс билгийг харгалзан 4 ерөөлч, 4 магтаалчийг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагнал олгоно.
3. Уралдааны үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ба шалгарсан бүтээл, авъяастны тоглолтыг Соёлын өвийн улсын бүртгэл, мэдээллийн сан, радио, телевизийн сан хөмрөгт баримтжуулан хадгална.
Жич: Ерөөлч, магтаалч хүүхдийн уралдааныг тусад нь зохион байгуулах болно.