Охидын "Гала" хамтлагаас урлагийн гараагаа эхэлж залуусыг нэг хэсэг шуугиулж байсан нэгэн бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо. "UB Palace"-ийн задгай талбайд хамгийн олон үзэгчтэй тоглолтыг хийж өөрийн гэсэн өнгө аяс, стил имижийг бүрдүүлж трэнд болгож явсан тэрээр одоо телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч, бизнессмэн, гэрийн сайн эзэгтэй.
Гурван охин төрүүлсэн ч сайхан бие галбираа алдаагүй түүнийг анхны охиноо гаргах гэж байх үед тээгч эх хөлслөн хүүхдээ төрүүлсэн гэх яриа хэсэг тархаад байсан. Гэсэн хэдий ч дуучин бүсгүй энэ яриаг няцааж өдгөө дөрөв дэх хүүхдээ хэвлийдээ тээж "Алдарт эх" болох гэж байна хэмээн түүний фэнүүд таамаг дэвшүүлэх болов. Учир нь тэрээр байнга сул хувцас өмсөж, гэдсээ нуусан байх бөгөөд бүтэн биеэр авахуулсан зурагаа тэр бүр хийхээ больсон бөгөөд нэвтрүүлгийн үеэр авахуулсан зурган дээр 4-5 сартай болов уу гэмээр цүдгэр гэдэстэй байхыг харсан хүмүүс түүнийг давхар биетэй юм уу даа хэмээн жиг жуг ярилцах болсон ажээ.
Ж.Сондор
Эх сурвалж : ZONE.MN