Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Улс, орон нутгийн музейдээс худалдан авах үзмэрийн саналыг хүлээн авлаа
Уртын дуу

Улс, орон нутгийн музейдээс худалдан авах үзмэрийн саналыг хүлээн авлаа

Урлаг Урлаг01/11/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zurag-347119196182017-11-01-11-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл, урлагийн газраас улс, орон нутгийн музейн сан хөмрөгт үзмэр худалдан авах ажлыг 2017 оны 11-12 дугаар сард зохион байгуулахтай холбогдуулж музейдээс 2017 онд худалдан авах үзмэрийн санал, холбогдох баримт бичиг, гэрэл зургийг хүлээн авч нэгтгэв.

 

 

   Монголын Үндэсний музей, Монголын Театрын музей, Богд хааны ордон музей, Дархан-уул аймгийн музей, Хөвсгөл аймгийн музей, Ховд аймгийн музей, Чойжин ламын сүм музей, Увс аймгийн музей, Төв аймгийн музей, Завхан аймгийн музей, Хэнтий аймгийн музей, Архангай аймгийн музей, Хархорум музей, Сүхбаатар аймгийн музей, Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй байгалийн музей, Баян-Өлгий аймгийн музей, Байгалийн түүхийн музей, Дорноговь аймгийн музей, Дундговь аймгийн музей зэрэг 19 улс, орон нутгийн музейгээс 200 нэр төрлийн 540 гаруй эд өлгийн зүйл, түүх соёлын дурсгалт зүйлийг худалдан авах санал ирүүлээд байна.

   Худалдан авахаар ирүүлж буй эд өлгийн зүйлсийн ихэнх хувийг түүх, угсаатны эд хэрэглэлийн зүйлс хувцас, чимэглэл, сав суулга, ваар, хөөрөг, хэт хутга, аяга, монгол гутал, дарханы багаж, мал аж ахуйн тоног хэрэгсэл эзэлж, түүний дараа амьтны чихмэл, араг яс эзэлж байгаа бөгөөд саналд ирүүлээд буй эд өлгийн зүйлсийн түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдлыг тогтоолгох зорилгоор БСШУСЯамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлд хүргүүлээд байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны төсвийн багцад музейн үзмэр худалдан авахад зориулж 285,8 сая төгрөгийг хуваарилсан.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.