Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.Шаравын насны ойг тэмдэглэнэ
Нийгэм

Б.Шаравын насны ойг тэмдэглэнэ

Урлаг Урлаг01/11/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
NbevDOLxeOTUI22886192_1515063831913388_1755442464785679692_n6872283492017-11-01-11-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал 33” уран бүтээлийн тоглолт ирэх сарын 13-нд Соёлын төв өргөөнд болно. Уг тоглолтын талаар Б.Шарав гуайн дүү Б.Уянгаас тодруулахад “Үндэсний их театрын уран бүтээлчид өмнө нь “Сэрсэн тал 30” уран бүтээлийн тоглолт хийж байсан. Энэхүү тоглолтоо энэ жил 11 дүгээр сарын 13-нд Б.Шарав ахын 65 насны төрсөн өдрөөр тоглох гэж байна. Ах маань энэ сарын эхээр Бээжингийн эмнэлгээс гарч, эх орондоо ирээд, химийн эмчилгээгээ хийлгэж байна. Биеийнх нь байдал харьцангуй сайжирч байгаа” гэсэн юм.

   Хөгжмийн зохиолч Б.Шарав 1984 онд анх “Сэрсэн тал” бүтээлээ Үндэсний хөгжмийн найралд зориулан бичиж байжээ. Тоглолтын найруулагчаар удирдаач Н.Буянбаатар ажиллаж байгаа бөгөөд тоглолтод үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно. Мөн дуурийн дуучин Г.Ариунбаатар, Ө.Уянга, Б.Эрдэнэтуяа, Э.Амартүвшин, О.Хүрэлбаатар, Ш.Наранчимэг, Б.Гомбо-Очир, Ч.Энхтайван, Ц.Энхнаран, Б.Батжаргал зэрэг дуучид ая дуугаа өргөх гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кристофер Ллойд, Майкл Ж. Фокс нар 40 гаруй жил үргэлжилсэн нөхөрлөлөө “Насан туршийн хайр” хэмээн тодорхойлжээ

18/11/2026

Хамгийн ахмад “Жеймс Бонд” Жорж Лэйзенби отгон “Жеймс Бонд” Роберт Паттинсонд зөвлөгөө өгчээ

18/11/2026

Дуучин, жүжигчин IU Үндэсний гал түймэртэй тэмцэх газрын даргын нэрэмжит шагнал хүртлээ

18/11/2026

Жисү 2027 оны “Coachella” наадамд анх удаа соло уран бүтээлчээр оролцоно

18/11/2026

Женни “Грэмми”-ийн хоёр номинацид нэр дэвшлээ

18/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.