Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Талын түмэн адуу” арга хэмжээ Монголын түүх, соёлыг таниулна
Уртын дуу

“Талын түмэн адуу” арга хэмжээ Монголын түүх, соёлыг таниулна

Урлаг Урлаг02/11/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
p1btbi98pc1sp3unu1q0e1iaithd19150722402017-11-02-14-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголчуудын нүүдэлчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, сурталчлан таниулах зорилго бүхий “Талын түмэн адуу” арга хэмжээ ирэх сарын 04-05-нд Хэнтий аймгийн Батноров суманд болно. Энэ нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, өвөл адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан үлдэх, тухайн орон нутгийн адуучдын авьяас чадварыг алдаршуулах зэрэг чухал ач холбогдолтой юм. 2015 оноос  “Мөнх Харилцаа” ТББ-аас санаачлан жил бүр зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд улс, аймгийн цолтой уяачид, залуу адуучдын 2000 адуу нэг дор цуглах юм. Мөн ӨМӨЗО-ны таван адуучин оролцох гэж буй нь энэ жилийн “Талын түмэн адуу” арга хэмжээны онцлог болж буйг зохион байгуулагчид  хэллээ.

   Арга хэмжээний хүрээнд “Торгон тар” богино зайн бооцоот уралдаан, нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга, адууны зүс нэршлийн танилцуулга, ховор зүсмийн адууны цуваа, уурга шүүрэх, эмнэг булгиулах зэрэг тэмцээн уралдаан болно. Мөн жуулчдад зориулан малчдын өвөлжөөтэй танилцах аялал зохион байгуулж, адууны тоноглол, дархан урлагийн үзэсгэлэнг нээх юм.

   Хэнтий аймаг нь Их эзэн Чингис хааны өлгий нутаг тул аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн өндөр боломжтой. Тус аймгийн 13 жуулчны баазад 2016 онд дотоодын 15 мянга 855, гадаадын 1500 жуулчин аялсан гэсэн судалгааг холбогдох албаныхан гаргасан бөгөөд энэ нь өмнөх жилээсээ есөн хувиар өссөн үзүүлэлт аж.  Тиймээс энэ үзүүлэлтийг улам бүр нэмэгдүүлэх Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс “Мөнх Харилцаа” ТББ-аас дээрх арга хэмжээг зохион байгуулж буй юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

12/07/2025

Н.Наранбаатар: Эх орон гэдэг ямар нандин болохыг ойлгуулах гэж хичээлээ

12/07/2025

Соёолонгийн айргийн тавд хурдалсан хүлгүүд

12/07/2025

“Соёлын наадам”-ын нээлт Хүй долоон худагт боллоо

12/07/2025

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.