Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монголын кино өдрүүд” Москва хотноо зохиогдож байна
Нийгэм

“Монголын кино өдрүүд” Москва хотноо зохиогдож байна

Урлаг Урлаг04/12/2017Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1116271679532017-12-04-10-56[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   ОХУ-ын Москва хотноо “Монголын кино өдрүүд” өнгөрөгч 11 дүгээр сарын 29-өөс энэ сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Монгол Улсын БСШУСЯ болон ОХУ-ын Соёлын яам хоорондын соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө, 2016 оны арваннэгдүгээр сард БСШУС-ын сайд Ж.Батсуурийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй байгуулсан протоколын хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

   Арга хэмжээг ОХУ-ын Соёлын яамтай хамтран, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр БСШУСЯ зохион байгуулж байна. Кино өдрүүдээр Монголын нэр бүхий таван найруулагчийн найруулсан “Аав”, “Алсын удирдлага”, “Шарга даага”, “Зангараг”, “Бид гурвын болзоо” зэрэг уран сайхны киног ОХУ-ын “Госфильмфонд”-ын "Иллюзион” кинотеатрт толилуулж буй. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Аав” уран сайхны киногоор тус арга хэмжээний албан ёсны үйл ажиллагааг нээсэн байна.

   ОХУ-ын Москва хотноо болох “Монголын кино өдрүүд” арга хэмжээнд Монгол Улсын БСШУСЯ-ны төлөөлөл болон “Аав” киноны найруулагч Г.Эрдэнэбилэг, “Алсын удирдлага” киноны продюссер Ц.Ариунаа, “Шарга даага” киноны найруулагч Ч.Хоролдорж, “Аав”, “Шарга даага” киноны гол дүрийн жүжигчин Ц.Цэрэнболд, “Бид гурвын болзоо” киноны продюссер болон “Алсын удирдлага” киноны гол дүрийн жүжигчин О.Гэрэлсүх нар оролцож байна.

Н.Заяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.