Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн оны шилдгүүдийг тодруулдаг “Морин хуур 2017” наадам энэ сарын 12-нд болно. 31 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын /поп, рок, хип хоп/ дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулж, тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг “Гранпри” шагналт хөгжмийн зохиолч тодруулах юм байна.
Наадмын эхний шатны шалгаруулалт 2018 оны нэгдүгээр сарын 10-наас 26-ны хооронд явагдаж, II шатанд өрсөлдөх шилдэг бүтээлүүдийг сонгожээ. Шалгаруулалтын шүүгчээр АЖ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, УГЗ, удирдаач М.Булган, УГЗ хөгжмийн зохиолч Ж.Шараа, Д.Цэцэрлэг, Р.Энхбазар СГЗ Ү.Хүрэлбаатар, СГЗ И.Болоож, МҮГЖ С.Бархас, УГЗ Н.Халиун, ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хөгжим судлаач Э.Зулцэцэг, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б. Ичинхорлоо, “Морин хуур” наадмыг санаачлагч Х. Нарангэрэл, дууны шүлгийн мастер, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Алтангэрэл нар ажиллажээ.
Хоёр дахь шатны шалгаруулалт энэ сарын 06 буюу ирэх мягмар гаригт Улсын Филармонийн концертын танхимд болж, төгсгөлийн III шатанд оролцох шилдэг 15 дууг шалгаруулах юм байна. Төгсгөлийн III шат буюу Гала концертоос “Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон “Оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч”-ыг тодруулна. Өмнөх жилийн “Гранпри” шагналыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Тэнэгэр их тал” дууны уран бүтээлээр авч байжээ.
Сонирхуулахад, энэ жилийн наадамд АЖ А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, СТА Т.Дэлгэрмөрөн зэрэг олны танил оддоос гадна шинэ залуу уран бүтээлчид, олон улсын тавцанд нэр алдар нь түгсэн мэргэжлийн уран бүтээлч, дуучид өрсөлдөж байна. Энэ удаагийн “Морин хуур” наадамд өрсөлдөж буй дууны уран бүтээлийг дуучин болон, хөгжмийн зохиолчийн нэрийг нууцлан танилцуулъя. Шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулалтад хөндлөнгийн нөлөө орохоос сэрэмжилж уран бүтээл тус бүрийг кодлон оролцогчдын нэрийг нууцалсан байна.
“Морин хуур” наадмын шилдгийн шилдэг 'Гранпри' шагналтнууд
Д/Д |
Огноо |
Хөгжмийн зохиолч |
Үг зохиогч |
Дууны нэр |
Дуучны нэр |
1 |
1987 |
УГЗ Ч.Сангидорж |
Д.Банзрагч |
“Монгол далай” |
УГЗ Ж. Гантөмөр |
2 |
1988 |
СТА Б.Магсаржав |
ХБ, АУЗ,ТШ Б.Лхагвасүрэн |
“Зүүдэн бороо” |
Хишигбаяр |
3 |
1989 |
ТШ Г.Бирваа |
Л.Дагвадорж |
“Нарны дуулал” |
МУГЖ Г.Жанчив |
4 |
1990 |
ТС, Чингис хаан одонт Б.Шарав |
ХБ, АУЗ, ТШ Д.Пүрэвдорж |
“Монгол туургатны гал голомт” |
Ц.Доржсүрэн |
5 |
1991 |
УГЗ Д.Баттөмөр |
Д.Амгалан |
“Бодлын цагаан хун” |
АЖ А.Долгор |
6 |
1992 |
УГЗ Б.Бямбабаяр |
Д.Дашбадрах |
“Орхон түшээ мөрөн” |
УГЖ Ц.Төвшинтөгс |
7 |
1993 |
Ж.Жаргалсайхан |
Ө.Баасанжав |
“Тэнгэрийн тамга” |
УГЖ Б.Ширмэнтуяа |
8 |
1994 |
ТШ Ц.Чинзориг |
СГЗ З.Түмэнжаргал |
“Дууны хорвоо” |
АЖ А.Долгор |
9 |
1995 |
ТС, Чингис хаан одонт Б.Шарав |
Д.Отгонсүрэн |
“Хайрхан уулын бараа” |
УГЖ Ц.Түвшинтөгс |
10 |
1996 |
УГЗ Б.Бямбабаяр |
СГЗ Ц.Чимэддорж |
“Эзэн заяа” |
АЖ Ч.Мөнхшүр |
11 |
1997 |
ТХШ, АЖ Н.Жанцанноров |
П.Хэрлэнтуяа |
“Хүн танаа” |
АЖ А.Энхтайван |
12 |
1998 |
ТС Ц.Нацагдорж |
АУЗ, ТШ П.Бадарч |
“Монгол бөхийн дуулал” |
УГЖ Ц.Түвшинтөгс УГЖ Г.Эрдэнэбат УГЖ Х.Үнэнхүү АЖ А.Дашпэлжээ |
13 |
1999 |
УГЗ Г.Алтанхуяг |
ХБ, АУЗ,ТШ Б.Лхагвасүрэн |
“Хөх тэнгэр мину зээ” |
УГЖ П.Ганбат |
14 |
2000 |
УГЗ Б.Бямбабаяр |
ХБ, АУЗ,ТШ Б.Лхагвасүрэн |
“Эрхлэхийн заяатай хорвоо” |
УГЖ Б.Эрдэнэтуяа Уртын дуучин Батмэнд |
15 |
2001 |
ТХШ, АЖ Н.Жанцанноров |
ТХШ, АЖ Н.Жанцанноров |
“Амрагийн дуу” |
УГЖ Г.Эрдэнэбат |
16 |
2002 |
УГЗ Ч.Сангидорж |
СГЗ Ай.Төмөр-Очир |
“Дэнхэр цэнхэр тогоруу” |
УГЖ Ө.Уянга |
17 |
2003 |
СТА Т.Ганболд |
Л.Дамдинбазар |
“Бурхнаас илгээсэн хайр” |
УГЖ С.Жавхлан |
18 |
2004 |
АЖ А.Энхтайван |
Б.Амартайван |
“Олонтой явсан аав” |
СТА Батболд |
19 |
2005 |
УГЗ Д.Цэцэрлэг |
Л.Гаваасүрэн |
“Элгэн нутаг” |
УГЖ У.Далантай |
20 |
2006 |
УГЗ Т.Сэр-Од |
ТШ Ц.Бавуудорж Р.Эмүжин
|
“Ээжээ” жүжгийн дуу “Эр хүн” |
УГЖ Ө.Уянга УГЖ Т.Баясгалан |
21 |
2007 |
СТА Цэн.Эрдэнэбат |
Ш.Лхамноржмаа Н.Баянмөнх |
“Би чамд хайртай” 'Сэвхэт сартай замбуулин'
|
СТА Д.Хишигбаяр СТА Р.Дэлгэрмаа СТА А.Түмэн-Өлзий |
22 |
2008 |
СТА Цэн.Эрдэнэбат |
Ш.Лхамноржмаа СГЗ Ш.Гүрбазар |
“Даяарын амгалан” 'Шуранхай' |
СТА А.Түмэн-Өлзий 'Шуранхай' хамтлаг |
23 |
2009 |
УГЗ Т.Сэр-Од |
ТШ Ц.Бавуудорж |
“Бөхөн шарын нуруу” |
УГЖ Ц.Түвшинтөгс |
24 |
2010 |
СТА Б.Мөнхжаргал |
Ш.Лхамноржмаа |
“Дэлхий ээжийн өчил” |
АЖ А.Долгор |
25 |
2011 |
СТА С.Мөнхбат |
СТА М.Хүрэлсүх |
“Хурмастын дуут шувуу” |
УГЖ Ө.Уянга |
26 |
2012 |
ТС, Чингис хаан одонт Б.Шарав |
СТА М.Хүрэлсүх |
“Аминаас үнэтэй Монгол” |
АЖ А.Долгор СТА А.Солонго |
27 |
2013 |
УГЗ Д.Цэцэрлэг |
Л.Гаваасүрэн |
“Хаадын зарлигтай Монгол” |
УГЖ Ц.Түвшинтөгс |
28 |
2014 |
УГЗ Н.Чулуунхүү |
Ай.Төмөр-Очир |
“Ижий гөрөөс” |
СТА Н.Дашдэмбэрэл |
29 |
2015 |
ТХШ, АЖ Н.Жанцанноров |
Б.Баясгалан Н.Баяр |
“Бурхан халдун” |
СТА Э.Анхбаяр |
30 |
2016 |
СТА Ш.Өлзийбаяр |
СТА Н.Баянмөнх |
“Тэнэгэр их тал” |
СТА Э.Анхбаяр |
Эх сурвалж: infomongol.mn