Уран бүтээлч Өнөбаатарын Ирмүүний “Босоо · Хөндлөн” бие даасан үзэсгэлэн “Б контемпорари арт галерей”-д үргэлжилж байна.
“Босоо · Хөндлөн” үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд нь бичвэр, дүрс, тэмдэглэгээгээр дамжуулан хэлний оршихуй, цаг хугацааны өөрчлөлт болон соёлын ой санамжийн тухай эргэцүүлэл өрнүүлнэ.
Энд үсэг зөвхөн мэдээлэл дамжуулах хэрэгсэл бус, харин хүний ой санамж, танихуй, түүхийн ул мөрийг хадгалж үлдэх дүрслэлийн нэгэн хэл болон хувирчээ.
“Босоо · Хөндлөн” үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 29-нийг дуустал “Б контемпорари арт галерей”-д үргэлжилнэ.


