Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ
Нийгэм

Дуучин Мөнхбат, Үүрээ хайрын романсаа эргэн сэргээжээ

Урлаг Урлаг03/02/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
duet9890848162018-02-03-12-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чиний хайранд”, “Чамайгаа санахаар” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуугаараа охид залуусыг уярааж явсан дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр уран бүтээлийн ажилдаа эргэн нэгдэж хайрын дууны романсаа эгшиглүүлэхээр болжээ. 

Тэд удахгүй болох хайрын баяр буюу хоёрдугаар сарын 14-нд Валентиний өдрийг тохиолдуулан үнэнч сонсогч нартаа зориулан "Happy Valentin's Day" нэртэй тоглолт хийхээр хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Багагүй хугацаанд нам гүм байж, ажил амьдралаа төвхнүүлсэн дуэт дуучид маань энэ удаад огт өөр өнгө аяс, эрч хүчийг мэдрүүлэхээр зэхэж буй гэнэ.

Хайрын дуэт дуучдын тоглолтонд урилгаар жүжигчин Ууганаа, "Мөнхийн Реп" хамтлагийн дуучин Лхагваа, бүжигчин Бямбаа, Beatbox Бачка, Улаан сарнай хамтлаг, Sing Street хамтлаг зэрэг уран бүтээлчид ая дууны мэндчилгээ мөн хүргэнэ. 

Тоглолтонд ирсэн хосууд 2018 онд хуримаа хийвэл хуримын чимэглэл хийлгэх эрх, Урбан брэндийн монгол хувцасны хослол болон олон гэнэтийн бэлэг та бүхнийг хүлээж байгаа. Үүнээс гадна тоглолтын такс бүрт шар айраг болон сарнай цэцэг дагалдана гээд олон олон гэнэтийн бэлэг эзнээ хүлээж байна.

Сонирхуулж хэлэхэд Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар хамтран уран бүтээл туурвиж эхэлснээс хойш 15 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд энэ баяраа угтан Double CD гаргаж, намар бүрэн хэмжээний томоохон тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. 

Тоглолт 2018 оны хоёрдугаар сарын 14-нд STRINGS NIGHT CLUB-д 20 цагаас болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 88085566, 86085566 дугаараас лавлана уу. 

ХАЙРЫН ДУУНД УЯРАН ХУУЧНЫ ДУРСАМЖАА СЭРГЭЭХ НЭГЭН ҮДШИЙГ ХАЙРЫН БАЯРААР МЭДРЭЭРЭЙ ХОСУУДАА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

“Xermel crew” тун удахгүй “Хориотой жүжиг”-ээр үзэгчидтэй уулзана

22/02/2026

Хашлага налсан хүн чулуу

22/02/2026

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.