“Зууны мэдээ” сонин монголчууд өөрсдийгөө судалъя гэсэн асуудал дэвшүүлж цуврал нийтлэл, ярилцлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаа ШУА–ийн Түүх–Археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуунтай ярилцлаа.
–Монголчууд түүхээ судалдаг ч өөрсдийгөө судалдаггүй. Та үүнтэй санал нийлэх үү?
–Монголчууд өнөөдөр өөрийгөө хайх, таньж мэдэх их аянд мордож байна. Нэг хэсэг нь өөрийгөө яаж хайхаамэдэхгүй байх шиг. Энд хоёр л зүйл бий, өнгөрсөн түүхээ болон бусдыг таньж мэдэх. Аливаа ард түмэндөөрийгөө олох гэж чухал зүйл байна.
Өөрийгөө олсон хүн үнэ цэнэтэй, бусдыг ойлгож хүндэлдэг, тодорхой үнэлэмжтэй байдаг. Монголчууд 1990 онхүртэл тодорхой үзэл суртал, онолд хөтлөгдөж байсан учраас түүнийг дагасан үнэлэмж байсан. Түүнээс хойш, ялангуяа шинжлэх ухаан /нийгмийн шинжлэх ухаан/-ы түвшинд энэ үзэл онол алдагдаж олон салбар уналтадорсон. Түүнийг дагаад үзэл баримтлалын зөрчилд орж, эрэл хайгуулд мордсон. Түүнтэй адил монголчууд өнөөдөрөөрсдийгөө хайсаар байгаа. Өөрсдийгөө хайх гэдэг маань бид өөрсдийн үнэ цэнийг хараахан олж чадаагүй. Үнэцэнээ олж чадаагүй хүмүүс үнэлэмж, үнэт зүйлтэй болж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр төр, засгийн шатанд ч, нийгэмд ч болж бүтэхүй зүйлүүд гараад байгаа нь үндсэндээ үнэт зүйлээ алдчихсаны илрэл.
–Монголчуудын үнэт зүйл хаана байна, бидний бахархал юу вэ?
–Бидний үнэт зүйл өнгөрсөнд байгаа. Өнгөрсөнд гэдэг маань аль нэг сайн, эсвэл муу түүхийг жишээлэхээс илүүбид хаанаас гаралтай вэ, бид хэн байсан юм бэ, хэн байгаа юм бэ, хэн болох юм бэ гэсэн өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээсийг зөв таньж мэдэх хэрэгтэй. Энэ нь хүн болгон түүхээ хар гэсэн үг биш, хүнөөрийн ертөнцдөө өөрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд зөв үнэлэлт, дүгнэлт өгч чаддаг байвал асуудал ойлгомжтойболно. Өнөөдрөөр амьдарна гэдэг үнэ цэнэ нь тухайн өдөрт л дуусна. Маргаашийг бодож, нөгөөдрийг тунгаадагхүн ирээдүйн тухай төсөөлөлтэй байна. Өнөөдрийн цаг хугацаа бол ирээд мордож байгаа хэсэгхэн хором. Ирээдүйн урт удаан хугацаанд оршин тогтнох үнэлэмжтэй зүйлийг бүтээхийн төлөө, тийм зүйлийг бодож зорьж байгаа хүн өнөөдөр ёс бус зүйл хийж чадахгүй. Түүнтэй адил Монголынхоо ирээдүйн тухай бодно гэдэг нэг үеийндараа биш, 50, 100 жил биш, хэдэн зуунаар оршин тогтнох тэр үндсийг л бодож зорьж байгаа үйл хэрэг юм. Чингис хаан агуу их Эзэнт гүрнийг байгуулснаасаа илүү ирээдүйг нь тодорхойлох хэцүү байсан гэдэг. Яажөөрийн байгуулсан Эзэнт гүрнийг авч явах вэ гэдэг асуудал тулгарсан. Өөрийнх нь бодсон тухайн үеийн зөвхувилбар юу байв гэвэл, тодорхой вант улсуудыг байгуулах байсан. Тэр нь нэг газар бүгдээрээ байх аваасЦагаадай, Зүчийн зөрчил шиг болох, өөрөөр хэлбэл өвөр зуураа өвсөнд хучивч үхэр шиншихгүй, өөхөнд хучивчнохой шиншихгүй болтлоо доройтох вий гэж болгоомжилсон учраас Зүчийн угсааг Алтан ордонд, Цагаадайнугсааг Тэнгэр ууланд, ирээдүйн Ил хаант улсыг Ираны ертөнцөд хуваан хуваарилсан. Энэ нь магадгүй нэг талаасЭзэнт гүрэн 200 жил оршин тогтнох үндэс болсон ч юм бил үү. Түүнтэй адил монголчууд өөрсдийгөө судлах, өөрийгөө танин мэдэх, өөрийнхөө үнэ цэнийг олж авах л хамгийн чухал юм. Өөрийгөө таньсан хүн буруу үйлдэлхийхгүй. Яагаад гэвэл, хийх үйлдлээс тухайн хүний үнэ цэнэ хамаарна.
–Монгол хүн өөрийгөө хэн бэ гэдгийг харах өөр ямар үндэс байна, бидэнд юу дутагдаж байна вэ?
–Бусдыг ойлгох нь өөрийгөө таних бас нэг үндэс юм. Манай угсаатны зүйн шинжлэх ухаан, нийгэм соёлын хүнсудлалын ухаанд эцсийн зорилго юу вэ гэхээр бусдыг ойлгох гэж байгаа. Түүний дараа чи бусдын соёлыгойлгоно, бусдын соёлыг ойлгож, хүндэлж байж чи өөрийнхөө ертөнцийг улам илүү таньж мэднэ. Ийм учраасэдгээр шинжлэх ухаан Монголд хөгжих нь маш чухал. Бидэнд мөнгө дутаагүй, байгалийн баялаг дутаагүй. Монголхамгийн аюулгүй, шашны зөрчилгүй, үндэстний зөрчилгүй, байж болох бүх таатай нөхцөл нь байна. Гол нь үнэцэнэ буюу Монгол өөрийгөө үнэлэх үнэлэмж дутаж байна. Монголын төр, монгол хүн өөрийгөө таньж мэдэж, өөрийнхөө үнэт зүйлийг нэг болгосон цагт л хөгжинө. Монголчууд одоо ч биш, үеийн үед хүн байхын утга учрыгихээхэн бодож байсан шиг байгаа юм. Хүн байх, хүнээр хүн хийх, хүнийг яаж бий болгох, үнэ цэнэтэй, үнэлэмжтэйбайлгах бүх зүйлийг Монголын нийгмийн бүх үе давхаргад хийж чаддаг байсан. Тиймээс Монголд хулгай гэжбайгаагүй юм шүү дээ, ХХ зууны эхэн үед. Согтуу, хөлчүү хүн гэж байсангүй. Өнөөгийнхний харанхуй бүдүүлэг, хоцрогдсон тэнэг гэж үзээд байгаа тэр нийгэмд ийм үнэ цэнэ байсан. Өнөөдөр Монгол эрх чөлөөтэй, хүнтөрөлхтөнтэй ижил тэгш харилцаж байгаа атлаа энэ үнэ цэнээ алдчихсан. Америк, Европ, Хятад, Орос бүгд өөрийн үнэ цэнэтэй. Монгол хүний үнэ цэнэ юу юм бэ. Монголдоо хайртай, эх орон минь үнэ цэнэтэй гэж бүгд лярина. Тэр үнэ цэнээ үнэлэмж болгож, амьдралын дэг болгон оршиж байна уу гэвэл үгүй. Хүн болгон өөрийнхийж байгаа ажил, өмнөө зорьж буй зорилгыг үнэ цэнэ, үнэлэмж болгож чадах юм бол нийгэм хөгжинө.
–Үнэ цэнэ буюу үнэлэмжийг бий болгоё гэвэл ямар гарц, шийдэл байж болох вэ?
–Үнэ цэнэ, үнэлэмжийг бий болгох зүйл бол үндэсний хэмжээний музейнүүд. Монголын бахархал, үнэ цэнэ, үнэлэмжийг бий болгох зүйлүүдийг бид хийх хэрэгтэй. Телевизүүдийн контентийг нэмж байгаа нь үндсэндээ түүндчиглэсэн зүйл шүү дээ. Өнгөрснөөсөө залхвал ирээдүйг биднээс бүр салгана. Үүнд л ялгаа нь оршиж байгаа юм. Манайхны зарим нь төвөгшөөдөг. Өөр хаанаас бид үнэ цэнээ хайх юм. Энд ямар ч арга байхгүй. Чингис хаан тухайнүеийн дэлхийн хүчтэй оюун санаатны нэг Чан Чун Бумбатай уулзахдаа ганцхан үг хэлсэн нь “Би шинэ улс байгуулснаар агуу их болчихоогүй. Хүннү, Сүннүгийн үеэс байгуулсан төр улсаа л авч явж байгаа” гэж. Тэр хүнмянган жилийн цаадтайх үнэ цэнээ хайж олж ирж чадсан байна. Гэтэл бид өчигдрийнхөө ч үнэ цэнийг авч явжчадахгүй байна. Үнэ цэнэ гэдэг чинь насны эрэмбээр хуримтлагддаг туршлага шүү дээ. Түүн шиг түүх болмонголчуудын оршин байхын хөрс туршлага. Бидэнд бусдаас давуу сайн тал бий. Хэзээ ч хуурамч зүйлийг бодитболгож босгож ирэх гэж байгаа биш, бидэнд бэлэн түүх байна. Түүнийгээ таньж мэдэж чадаагүй.
–Үүнд шинжлэх ухааны байгууллагын үүрэг ч бас байх ёстой?
-Манай судлаачдын хувьд үнэ цэнэ, үнэлэмжээ олоход тэр үзэл суртал руу ямар нэгэн “изм” шингээгээгүй түүхийг гаргаж өгье гэж зорьж байгаа. Тийм учраас дэлхийд тархсан олон өв соёлыг олж түгээн дэлгэрүүлье, түүхийг нь зөв залж өгье гэж хичээж байна. Дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн Хубилай, Өндөр гэгээн хоёрыг хаана хэн муулж байна гэвэл, Монголд л муулдаг шүү дээ. Гэтэл дэлхий тэднийг магтдаг. Тэгэхээр бид ямар үнэ цэнэтэй байх вэ. Иймд Хубилай хааны ойг зөв хийж, хүмүүст зөв ойлголт өгье. Өндөр гэгээний ойг тэмдэглэж, зөв ойлголт өгье гэсэн түүхэн үүргийг бид биелүүлэхийн төлөө ажилладаг. Түүхчид судалгаанаас гадна нийгэмд үнэ цэнэ, үнэлэмжийг олуулахад туслах ёстой. Үүрэг нь тэр. Мэдээж хүч харьцуулшгүй л дээ, 30 түүхч, гурван сая иргэнд хүрч ажиллахад дутагдалтай. Гэхдээ бид илүү сайн ажиллаж нийгмийнхээ үндсэн суурийг бэлдэж өгөх ёстой. Энэ үүднээс зорьж, хичээж ажилладаг. Дөнгөж сая л гэхэд Тайваньд хадгалагдаж байгаа 600 мянган дурсгал дотроос Монголд хамаатай гурван мянган дурсгалыг манай судлаачид олж илрүүлсэн. Удахгүй гурван боть ном гаргана. Дэлхийн толгой музейнүүдэд байгаа Монголынхоо өвийг таниулъя, өөрсдийгөө үнэлдэг болъё, хойч үе маань бахархдаг болно. Эрмитажид ирэх жилийн арваннэгдүгээр сард дэлхийн хэмжээний үзэсгэлэн гаргана. Монгол Улс дэлхий ертөнцөд өөрийгөө харуулах бүрэн боломжтой. Энэ бүгдийг хайж, бий болгож чадвал Монгол хөгжинө. Эцэст нь хэлэхэд, монгол хүн өөрийгөө хайж, таньж олох хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.ҮЛ–ОЛДОХ