Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Reels»“Надад ирээгүй хайр” олон ангит киногоор үзэгчдийн байлдан дагуулж буй жүжигчин Н.Нархажид гэж хэн бэ
Reels

“Надад ирээгүй хайр” олон ангит киногоор үзэгчдийн байлдан дагуулж буй жүжигчин Н.Нархажид гэж хэн бэ

Урлаг Урлаг27/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Номадиа” пикчерс, “Хүлэгү” пикчерсийн хамтын бүтээл “Надад ирээгүй хайр” олон ангит кино үзэгчдийн хүртээл болж буй. Оросын алдарт “И всё таки я люблю” цувралын зөвшөөрөлтэй монгол хувилбар болох энэхүү киноны гол дүрийг жүжигчин Н.Нархажид бүтээсэн юм.

Н.Нархажид 2016 онд Хөгжим бүжгийн коллежийг бүжгийн жүжигчин мэргэжлээр дүүргэж, 2021 онд СУИС-ийг М.Ариунжолоогийн удирдлагад жүжигчин мэргэжил эзэмшин төгсжээ.

СУИС-ийн оюутан ахуйдаа найруулагч Б.Чингүүний “Deja Vu” кинонд тоглож, сургуулиа төгсмөгцөө “OI” продакшны “No rules”, найруулагч Л.Таванбаярын “Үнэр”, “Боловсрол суваг” телевизийн “Хавтаст хэрэг”, “Ахан дүүс”, “VOO”-гийн “Чимээ үгүй”, “Black zebra” пикчерсийн “Дээд айл”, Д.Дашдолгорын “Чамтай учирснаас хойш”, О.Ууганбилэгийн “Сансула” зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит кинонд тогложээ.

Харин тайзны уран бүтээлийн тухайд Н.Нархажид Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, продюсер Г.Ундармаатай хамтран “Ангарагаас ирсэн эмэгтэй” жүжгийн гол дүрд 2022 онд тоглосон бол 2023 онд “Орфей” театрын бүтээл С.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” драмын жүжгийн гол дүрээр тайзнаа гарсан юм.

“Надад ирээгүй хайр” олон ангит киногоор үзэгчдийн байлдан дагуулж буй жүжигчин Н.Нархажид гэж хэн бэ?

Posted by Urlag.mn on Sunday, October 26, 2025

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Reels Урлаг

Өнөөдөр “Про” театрын жүжигчин Э.Буд-Эрдэнийн төрсөн өдөр

13/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярын төрсөн өдөр

06/05/2026
Reels Урлаг

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Б.Хулангийн төрсөн өдөр

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.