Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Морин хуур 2017” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно
Нийгэм

“Морин хуур 2017” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

Урлаг Урлаг12/02/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
CIOFuNkUczlOXmorin_huur3351111642018-02-02-17-56[www.urlag.mn]4190636912018-02-12-09-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  

    Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн оны шилдгүүдийг тодруулдаг “Морин хуур 2017” наадам энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын /поп, рок, хип хоп/ дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулж, тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг “Гранпри” шагналт хөгжмийн зохиолч тодорно.

   Наадмын эхний шатны шалгаруулалт 2018 оны нэгдүгээр сарын 10-наас 26-ны хооронд явагдаж, II шатанд өрсөлдөх шилдэг бүтээлүүдийг сонгосон бөгөөд шалгаруулалтын шүүгчээр АЖ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, УГЗ, удирдаач М.Булган, УГЗ хөгжмийн зохиолч Ж.Шараа, Д.Цэцэрлэг, Р.Энхбазар СГЗ Ү.Хүрэлбаатар, СГЗ И.Болоож, МҮГЖ С.Бархас, УГЗ Н.Халиун, ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хөгжим судлаач Э.Зулцэцэг, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, “Морин хуур” наадмыг санаачлагч Х.Нарангэрэл, дууны шүлгийн мастер, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Алтангэрэл нар ажиллажээ.

   Хоёр дахь шатны шалгаруулалт энэ сарын 06 буюу ирэх мягмар гаригт Улсын Филармонийн концертын танхимд болж, төгсгөлийн III шатанд оролцох шилдэг 15 дууг шалгаруулсан бөгөөд өнөөдөр болох Гала концертоос “Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон “Оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч”-ыг тодрох юм. Өмнөх жилийн “Гранпри” шагналыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Тэнэгэр их тал” дууны уран бүтээлээр авч байжээ.

   Сонирхуулахад, энэ жилийн наадамд АЖ А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, СТА Т.Дэлгэрмөрөн зэрэг олны танил оддоос гадна шинэ залуу уран бүтээлчид, олон улсын тавцанд нэр алдар нь түгсэн мэргэжлийн уран бүтээлч, дуучид өрсөлдөж байна. Энэ удаагийн “Морин хуур” наадамд өрсөлдөж буй дууны уран бүтээлийг дуучин болон, хөгжмийн зохиолчийн нэрийг нууцлан танилцуулъя. Шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулалтад хөндлөнгийн нөлөө орохоос сэрэмжилж уран бүтээл тус бүрийг кодлон оролцогчдын нэрийг нууцалсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

“Xermel crew” тун удахгүй “Хориотой жүжиг”-ээр үзэгчидтэй уулзана

22/02/2026

Хашлага налсан хүн чулуу

22/02/2026

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.