Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Б.Хүрэлбаатарын бүтээл Гранпри шагналыг хүртэв
Нийгэм

Б.Хүрэлбаатарын бүтээл Гранпри шагналыг хүртэв

Урлаг Урлаг14/02/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
CtHaUEolzii7729574052018-02-14-14-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн оны шилдгүүдийг тодруулдаг “Морин хуур 2017” наадам өчигдөр боллоо. 31 дэх удаагаа зохион байгуулагдсан “Морин хуур” наадмын шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын /поп, рок, хип хоп/ дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулж, тэргүүн шагналтнуудыг тодруулсан. Эндээс оны шилдгийн шилдэг “Гранпри” шагналыг хөгжмийн зохиолч тодруулахад хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын аялгуу, яруу найрагч н.Амгаланбаатарын шүлэг “Баатар хайрхан” дуу шалгарчээ. 

Сүүлийн шатанд шалгарсан бүтээлүүдийг Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга нарын уран бүтээлчид дуулсан байна. 

“МОРИН ХУУР 2017” НААДМЫН ДҮН:

ЭСТРАД ДУУНЫ ТӨРӨЛД:

  • Тусгай байрын шагналыг “Классик жем” хамтлагийн дуучин, УДБЭТ-ын дуучин Н.Туяа “Чи өөрөө”
  • Тусгай байрын шагналыг МУСТА С.Бичүү “Зоргол нүдэн”
  • III байрын шагналыг МУСТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн “Аавтайгаа байхад жаргалтай”
  • Дэд байрыг МУГЖ, поп хатагтай, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Амьдрал киноны дуу”
  • Тэргүүн байрыг МУГЖ, Хүмүүнлэгийн элч дуучин, поп хатагтай Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дуугаараа авлаа.

НИЙТИЙН ДУУНЫ ТӨРӨЛД:

  • Тусгай байрын шагналыг дуучин Э.Гантулга “Заяагаар холбосон эх орон”
  • Тусгай байрын шагналыг дуучин Б.Мөнхтөр “Аав тандаа”
  • III байрын шагналыг МУСТА Э.Чулуунчимэг “Чамд чам шиг дурлахсан”
  • Дэд байрын шагналыг МУАЖ А.Долгор “Хүн та”
  • Тэргүүн байрын шагналыг Д.Нямдаваа “Дангийнаа” дуугаараа авлаа

МЭРГЭЖЛИЙН ДУУНЫ ТӨРӨЛД:

  • Тусгай байрын шагналыг МУСТА Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал /гурван теонер/, “Бор толгод”
  • Тусгай байрын шагналыг Консонанс Э.Отгонбат, МУГЖ Ө.Уянга “Нар зөв монгол” Багшийн их сургуулийн найрал дуучид
  • III байрын шагналыг дуучин Б.Гомбо-Очир “Хар зүрхний хөх нуур”
  • Дэд байрын шагналыг Б.Монголхүү Зүрхний хилэн киноны хөгжим “Энд л би”
  • Тэргүүн байрын шагналыг МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Эх орон ээж минь” дуугаараа авлаа.

Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын аялгуу, яруу найрагч н.Амгаланбаатарын шүлэг “Баатар хайрхан” дуу “Морин хуур-2017” наадмын шилдгийн шилдэг гран при шагналыг эзэндээ авчирсан байна.

Ч.БОЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Eminem пүүзнүүдээ дуудлагаар худалдаагаар зарж, орлогоо буяны санд хандивлана

14/08/2026

Селена Гомезыг луйврын хэрэгт буруутган шүүхэд өгчээ

14/08/2026

“Оскар”-ын шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин Халли Берри 60 нас хүрлээ

14/08/2026

“Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэн дэлгэлээ

14/08/2026

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.