Монгол түмний төрт ёсны их баяр цэнгэл болсон Цагаан сараар та хоймортоо залрах цэнхэр дэлгэцээрээ заавал үзэх таван шилдэг киногоо үзэж амжаагүйюм биш биздээ. Тэгвэл та үндэсний сувгуудаар гарсан тухайн кинонуудыг нөхөж үзээрэй.
“Мандухай сэцэн хатан”
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд Мандухай сэцэн хатны дүрийг бүтээснээр нь монгол түмэн энэ киног андахгүй. Анх 1988 онд үзэгчдийн хүртээлж болсон дайны, намтарчилсан түүхэн киноны гол үйл явдал бол Тусгаар Монгол Улсын төлөө амь бие хайрлалгүй зүтгэсээр эцэст нь амиа алддаг залуухан чин зоригт хатан Мандухай сэцэн хатны амьдрал, үйл явдалыг харуулсан байдаг.
“Сэрэлт”
Монгол Уран сайхны киноны сор болох хөгжилтэй үйл явдалаар дүүрэн басхүү ухаарал хайрлах киноны нэг бол “Сэрэлт” УСК. Анх 1957 онд үзэгчдийн хүртээл болсон уг киноны найруулагчаар С.Гэндэн ажиллаж гол дүрийг олноо хайрлагдсан жүжигчин Цагааны Цэгмэд бүтээсэн байдаг. Энэ кинонд 1928 оны үед Монголд шинжлэх ухааны эмнэлэг нэвтэрч эхлэхэд хөдөө орон нутагт ирсэн орос эмч эмэгтэй, нутгийн нэр хүндтэй маарамба нарын өрсөлдөөнөөр хуучны дадал заншил, үзэл бодол, шашны нөлөөг даван туулж, хүмүүсийн үзэл бодолд эргэлт гарч, сэтгэхүйд шинэ ёс суртахуун хэрхэн төлөвшиж буй тухай өгүүлнэ.
“Тунгалаг тамир”
Зууны гэлтгүй мянганы шилдэг зохиол гэж болох Зохиолч Лодайдамбын “Тунгалаг тамир” романаас сэдэвлэн бүтээсэн энэ кино монголын кино түүхэн дэх хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг билээ.Энэ киног үзээгүй хүн байхгүй болов уу.
“Ардын элч”
Энэхүү кино нь Д.Жигжидийн анхны бие дааж найруулсан кино байсан хэдий ч мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдэж үзэгчид шүүмжлэгчдэд үнэлэгдсэн. Анх 1959 онд үзэгчдийн хүртээл болсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хүмүүсийн сэтгэлд хоногшисон киноны нэг болсон юм.