Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Эмэгтэйчүүдийн баярын хамгийн “ТАНСАГ” тоглолт нь Увертюра хамтлагийн “V.I.P” тоглолт
Нийгэм

Эмэгтэйчүүдийн баярын хамгийн “ТАНСАГ” тоглолт нь Увертюра хамтлагийн “V.I.P” тоглолт

Урлаг Урлаг01/03/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11729120562018-03-01-10-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Жил бүрийн 03-р сарын 08-нд тохиодог Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар олон гайхалтай уран бүтээлчид маань өөрсдийн уран бүтээлийн тоглолтоороо эмэгтэйчүүдээ бэлэг барьдаг. Баярын энэ сайхан өдрөө эмэгтэйчүүд маань хайртай гэл бүл, хамт олон, найз нөхөдтөйгөө сэтгэл баясгасан тоглолт үзэж, дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсдэг. Тэгвэл олон мянган эмэгтэйчүүд дундаас “400” хүнийг онцлон, Монгол поп опера Увертюра хамтлаг “V.I.P” тоглолтоо толилуулахаар болжээ.

   Түмэн олондоо "Жамаас", "Тэнгэр ээж минь өршөө", "Тэнгэрийн хүү", "Ээж минь", "Халуун элгэн нутаг", "Тэмээн сүргийн говь" зэрэг олон арван гайхалтай уран бүтээлүүдээ хит болгон хүргэж, хайр хүндлэлийг нь хүлээсэн тус хамтлагийн "V.I.P" тоглолтод бүх хит дуунууд нь 100% амьд эгшиглэж, тав тухтай тансаг орчинд хүндэтгэлийн зоог, хундага дарстай халуун дулаан уур амьсгалтайгаар болох нь дамжиггүй. Мэдээж МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Г.Ариунбаатар зэрэг олон гайхалтай алдар гавьяатаа уран бүтээлчид тус тоглолтод урилгаар оролцож, тоглолтын үзэгч эмэгтэйчүүдээ магтан дуулцгаах аж.

   "V.I.P" тоглолтын хамгийн чухал нь үзэгч бүр сэтгэл хангалуун байх учир,  Увертюра хамтлаг гайхалтай дуу хөгжим, тав тухтай орчин, хүндэтгэлийн зоогоор бэлэг барихын зэрэгцээ азтай үзэгчдийг Хайнань аралд аялах эрх, Монгол аялал компаны 3-10 %-ийн хөнгөлөлтийн эрх, Flex gym фитнес төвд 50% хөнгөлөлттэй үнээр явах эрх, Pc mall их дэлгүүрийн азтай худалдан авагч болох эрх зэрэг олон зүйлүүдийг бэлтгэсэн байна. Ийнхүү өөрсдийн гайхалтай уран бүтээлүүдээ хит болгон эгшиглүүлж, төр, түмний хайр хүндлэлийг хүлээж, Монгол төрийн үндэсний их баяр цэнгэл наадмыг гурвантаа нээж, сүүлийн арав орчим жил уран бүтээлээ тасралтгүй туурвиж, од болон гялалзаж яваа Увертюра хамтлагийн “V.I.P” тоглолт энэ жилийн эмэгтэйчүүдийн баярын хамгийн “ТАНСАГ” тоглолт болох нь дамжиггүй юм.

   Энэ дашрамд дуулгахад тоглолт 2018 оны 03-р сарын 08-нд 18:00 цагаас “UB event hall”-д 400 хүнд зориулагдана тоглогдох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 90003322, 99998959 дугааруудаас лавлаарай…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

“Xermel crew” тун удахгүй “Хориотой жүжиг”-ээр үзэгчидтэй уулзана

22/02/2026

Хашлага налсан хүн чулуу

22/02/2026

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.