Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү мэндчилгээ дэвшүүлэв
Сонгодог уран зохиол

Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү мэндчилгээ дэвшүүлэв

Урлаг Урлаг06/03/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
25135131355329210752018-03-06-10-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэл хүрээнд 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэн хэмээн  үздэг. “Шинэ толь хэмээх бичиг” сонин  200 гаруй  жил харийн дарлалд нухлагдан, хүн төрөлхтний хөгжлөөс  хоцрогдож үлдсэн Монголчуудын амьдралын толь нь болж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө эрслэн босоход бэлэн байсан олон хүнд зориг, итгэл найдвар бэлэглэж, тэднийг нэгдэн нягтарахад гол нөлөө үзүүлсэн. Тэгвэл “Шинэ толь хэмээх бичиг” сонингоор эх сууриа тавьсан Монголын Үндэсний Сэтгүүл зүйн салбар өнгөрсөн 105 жилийн хугацаанд үйл явдлыг мэдээлж, үнэн худлыг  танин мэдүүлж, уриалан дуудаж, удирдан  зохион байгуулж, ард түмний харилцах гүүр болж, амьдралд нь хөг нэмж, сэтгүүл зүйн үндсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн гэдгийг дурьдахад таатай байна. 

   Өнгөрсөн 105 жилийн хугацаанд тогтмол хэвлэл, мэдээллийн агентлаг, радио, телевиз, кабелийн телевиз, богино долгионы FM радио, өндөр хурдны интернет дээр тулгуурласан цахим сэтгүүл зүй үүсч хөгжиж, Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.

   Монголын Үндэсний сэтгүүл зүйн отгон салбар болох цахим сэтгүүл зүй, цахим сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн Монголын сайтын холбоо хил хязгааргүй мэдээллийн ертөнцөд мэргэжлийн ёс зүйтэй, оюуны өмчийг дээдэлдэг, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид ч иргэдийнхээ мэдэх эрхийг хангах,  сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах чиглэлээр томоохон ажлууд зохион байгуулж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааныхаа хүрээг тэлж ажиллах болно.

Эрхэм сэтгүүлч нөхөддөө Монголд Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе.

 Үзэг нь хурц, үг нь үнэн, үйлс нь өөдрөг байх болтугай.

Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Сонгодог уран зохиол Урлаг

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ

03/08/2025

Хубилай хааны усан флотын усан онгоц үзмэрийг “Монгол бахархал”-ын танхимд байрлуулжээ

03/08/2025

Хөөмийн урлагтай холбоотой 10 гаруй илтгэл танилцууллаа

03/08/2025

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.