Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Театр урлагийн салбарт ажиллах хүсэл сонирхолтой оюутан залуусыг дэмжинэ
Нийгэм

Театр урлагийн салбарт ажиллах хүсэл сонирхолтой оюутан залуусыг дэмжинэ

Урлаг Урлаг02/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15351355664954082018-05-02-12-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл урлагийн газраас театр урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчид, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй "Театрын урлаг ба хамтын ажиллагаа" өдөрлөг, арга хэмжээг 05- р сарын 04-ны өдөр Засгийн газрын II-р байранд болно. Тус өдөрлөг, арга хэмжээний үеэр соёл урлагийн мэргэжилтэй, театр урлагийн салбарт ажиллах хүсэл сонирхолтой идэвхтэй ажил хайгч, болон оюутан залууст эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор төвийн болон 21 аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудаас дутагдалтай байгаа ажлын байрыг танилцуулах,  ажил хайгч иргэдийг бүртгэх холбогдох байгууллагад зуучлах арга хэмжээ зохион байгуулах юм.  

     Тус арга хэмжээнд төв, орон нутгийн театр урлагийн байгууллагууд, соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, уран бүтээлчид, соёл урлагийн мэргэжилтэй төгсөгчид, идэвхитэй ажил эрэлхийлэгч иргэдийн төлөөлөл оролцох бөгөөд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана.    

  • Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл болон хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн шилдэг бүтээлийн зохиолыг төв, орон нутгийн театр, урлагийн байгууллагуудад ашиглах боломжийг бүрдүүлэх
  • Урлагийн байгууллага болон уран бүтээлчид, зохиолчид шинэ уран бүтээлийн төслөө танилцуулах, хамтран ажиллах баг, уран бүтээлчдээ сонгох боломжийг бүрдүүлэх  
  • Урлагийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод  хамтран ажиллах боломжтой төсөл, хөтөлбөрт санамж бичиг байгуулах боломжийг бүрдүүлэх;

Өдөрлөг арга хэмжээг сонирхогч иргэн, аж ахуйн нэгж дэлгэрэнгүй мэдээллийг / www.culture.gov.mn цахим хуудас болон 51/264944, 99054668 дугаарын утсанд хандаж тодруулна уу.

08:30-09:00

Бүртгэл    

09.00 – 09.30      

Нээлтийн арга хэмжээ

10.00  – 10.30    

Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын танилцуулга

10.30 – 11.00      

Хүүхдийн театруудын танилцуулга

11.00 – 11.30     

Дуу бүжгийн чуулгуудын танилцуулга

11.30 – 12.00    

Хөгжимт драмын театруудын танилцуулга

12.00 – 13.00     

Мэргэжлийн холбоодын танилцуулга

14.00 – 17.30

Өдөрлөгийн үргэлжлэл  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

17/11/2026

Э.Алдарын “Тэг цэг үйлдэл” кино олон улсын наадмын шилдгээр шалгарлаа

17/11/2026

Дуучин А.Наранбаатар олон улсын гоцлол дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

17/11/2026

“Miss Universe 2026” дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол Улсын оролцогч О.Намуунааг дэмжих үзэгчдийн санал хураалт эхэлжээ

17/11/2026

Есөн настай М.Цэцэйхэн олон улсын олимпиадаас хошой алтан медаль хүртэж, өсвөрийн дэлхийн аварга боллоо

17/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.