Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Нүүдэлчин Монгол 2018” их наадам наймдугаар сард болно
Нийгэм

“Нүүдэлчин Монгол 2018” их наадам наймдугаар сард болно

Урлаг Урлаг18/06/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15151531171995692018-06-18-09-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран  “Нүүдэлчин – Монгол 2018” их наадмыг 2018 оны 08 сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна.

   “Нүүдэлчин – Монгол 2018” их наадмын хүрээнд ард түмний дунд 13 удаа амжилттай зохион байгуулагдаж “Ардын урлагийн их наадам” нэрээр дотно танил болсон “Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын YI их наадам”- ууд нэгэн зэрэг явагдана. Энэ удаагийн “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг   ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенци”-ийн зарчмыг баримталж 5 ай савын хүрээнд зохион байгуулах юм. Үүнд:

1.  Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд;

2. Гар урлал;

3. Язгуур урлаг;

4. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан;

5.  Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам гэсэн нэгдмэл, цул байдлаар ардын авьяастнуудыг шалгаруулах юм.  

    “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт 06 сарын 05-25-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэл хотноо, хоёрдугаар шатны шалгаруулалт 08 сарын 11-15-ны өдрүүдэд “Хүй долоо худаг”-т зохион байгуулагдана.

   “Нүүдэлчин – Монгол 2018”-т аймаг, нийслэлээс шалгарсан билиг авъяастнууд ард түмэндээ уламжлалт соёлын 26 төрөл, 100 гаруй зүйлийн өвийг сонирхуулж, нутаг нутагт өвлөн уламжлагдсан язгуур өвийн нандин тоглолтуудыг толилуулна. Мөн их наадмын талбай “Хүй долоо худаг”-т аймаг тус бүрийн “брэнд” бүтээл,  бүтээгдэхүүн худалдаалагдахаас гадна  Монгол түмний уламжлалт морьт сурын харваа, шатар, шагайн харваа, морин поло, их талын хүчтэн тэмцээнүүд олон нийтийн дунд нээлттэй зохион байгуулагдах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026

“Shortparis“ хамтлагийн дуучин Николай Комягин таалал төгсжээ

21/02/2026

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг дахин тайзнаа амилна

21/02/2026

Бүдүүн харгайт цахирын өвөлжөөний хүн чулуун хөшөө

21/02/2026

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.