Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Улаанбаатар, Хөх хотын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болно
Нийгэм

Улаанбаатар, Хөх хотын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болно

Урлаг Урлаг20/08/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15311357065235432018-08-20-12-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа Хөх хотын Суртал ухуулгын газрын l-р орлогч дарга тэргүүтэй Хөх хотын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ирэх 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Өвөр Монголын соёлын өдрүүд болох юм. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотууд хамтран “Найрамдалт хотуудын дуулал” хамтарсан тоглолтыг зохион байгуулна. Уг тоглолтыг есдүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулахаар урьдчилан товлоод байгаа бөгөөд 17 хүний бүрэлдэхүүнтэй урлагийн баг Улаанбаатар хот ирэх юм.

   Дээрх тоглолтыг зохион байгуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, ард иргэдэд тоглолтын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах ажилд хамтран ажиллах талаар ярилцлаа. Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд соёлыг сурталчлан таниулах энэ ажиллагааг бүхий л талаар дэмжиж хамтран ажиллана гэдгээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа илэрхийллээ.

   Өвөрмонголын соёлын өдрүүдийн арга хэмжээ нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хийгдэж байгаа олон ажлуудын нэг юм. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Хөх хот, Улаанбаатар хотуудын найрамдалт харилцааг нэмэгдүүлэх, ард иргэдийн соёлын хөтөлбөрийг харилцан солилцох ач холбогдолтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.