Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГА-2018” ЧУУЛГА УУЛЗАЛТ 9 – Р САРД БОЛНО
Нийгэм

“ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГА-2018” ЧУУЛГА УУЛЗАЛТ 9 – Р САРД БОЛНО

Урлаг Урлаг04/09/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg6780431832018-09-04-12-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас хамтран төрийн болон орон нутгийн өмчит дуу, бүжгийн чуулгуудын менежментийн орчинд дүн шинжилгээ хийх, цаашдын хөгжлийн чиг хандлага, стратегийг  тодорхойлох, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, бүс нутгийн хөгжилд оруулах үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, урын санг шилдэг бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, ур чадвараа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Дуу бүжгийн чуулга-2018” чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Бид: Шилдэгүүдээ тодруулна, Шинэ дүр төрхөө тодорхойлно уриан дор зохион байгуулагдах уг чуулга уулзалт,арга хэмжээ 2018 оны 9 – р сарын 19-22 – ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүн хараа хот/ – д зохион байгуулагдах бөгөөд 09 – р сарын 23 ний өдөр Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөнд уг уралдааны Нэгдсэн гала тоглолт зохион байгуулагдсанаар өндөрлөх юм.

“Дуу бүжгийн чуулга – 2018” чуулга уулзалтын хүрээнд дараах арга хэмжээ зохион байгуулагдана.  Үүнд.

  • Уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинар
  • Эрдэм шинжилгээний хурал
  • Байгууллагын танилцуулга бүхий бүтээлч үзэсгэлэн  
  • Шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах уралдаан
  • Нэгдсэн гала тоглолт

Чуулга уулзалтыг ерөнхий зохион байгуулалтыг Соёл урлагийн газрын даргын тушаалаар баталсан зохион байгуулах хороо болон тус газрын урлаг, уран бүтээлийн хэлтэс хариуцан ажиллаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.