Зураач Д.Анхцэцэг анхны бие даасан үзэсгэлэнгээ “Дулаан хүмүүс” нэртэйгээр дэлгэх гэж байна.
“Дулаан хүмүүс” бол зөвхөн хүмүүсийн тухай бус, бидний бие биедээ түгээдэг хайр, халамж, итгэл, оршихуйн дулаан мэдрэмжийн тухай уран сайхны өгүүлэмж юм. Эрч хүч, уран сэтгэмж, өөрийн гэсэн дүрслэлийн хэллэгээрээ ялгарч буй залуу уран бүтээлчийн анхны бие даасан үзэсгэлэнд түүний цоо шинэ 14 бүтээлээс бүрдэж буй.
“Дулаан хүмүүс” үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 18-25-нд “Norphei” арт галерейд үргэлжилнэ.


