Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулах "Академи Авардс -2018” кино наадам “Зайсан Хилл цогцолборт” боллоо. Тус наадмыг энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэхүү наадам нь тухайн жилд хийгдсэн бүрэн хэмжээний болон богино хэмжээний уран сайхны, баримтат кинонуудаас шалгаруулан 19 номинацид өрсөлдүүлж шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Академи Авардс” кино наадамд шалгарсан шилгүүд хийгээд онцлох киноны тоймийг уншигчдадаа хүргэж байна.
Тус киноны найруулагч Б.Тамир:
"Найзууддаа би зураг эхлэхийн өмнө дандаа "Би гэж байхгүй. Бид гэж байдаг" гэж дандаа хэлдэг. "Фантастик"-ийнхаа жүжигчид, найзууддаа баярлалаа. Яагаад гэвэл миний нүдэн дээр та нар маань их өөрчлөгдөж байгаа шүү. /инээв/" гэлээ.
Фантастик продакшны хамт олон “БАЙТАГ БОГД” киногоороо дараах шагналуудыг хүртлээ. Үүнд
- Шилдэг БҮТЭЭЛ
- Шилдэг НАЙРУУЛГА
- Шилдэг ЗУРАГЛААЧ
- Шилдэг ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР
- Шилдэг ДУУ
- Шилдэг ДУУНЫ НАЙРУУЛГА
- Шилдэг НҮҮР БУДАГ
- Шилдэг ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР
Нийт уран бүтээлчдэд баяр хүргэе!
ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ
С.Бүжин /Сайн аав/
П.Дэлгэрбаяр /Илд цэцэг/
Б.Ганболд /Хоёр амь/
Б.Тамир /Зүрхний хилэн/
О.Бат-Өлзий Б.Тамир /Байтаг Богд/
Ц.Даваажаргал /Говийн домог/
Г.Энхтөр /Сэтгэл мэднэ/
Б.Чингүүн /Аз жаргал/ нар нэр дэвшиж "Байтаг богд" киногоороо О.Бат-Өлзий Б.Тамир нар шилдгээр шалгарлаа.
Найруулагч О.Бат-Өлзий:
"Өглөө босохдоо би өрөөсөн оймсоо эрээд олоогүй. Дараахан нь нутгаас намрын шинэхэн айраг ирсэн. Энд ирээд пальтогоо өлгүүлсэн чинь 034 гэсэн дугаар ирсэн. Энэ дугаар миний хилийн цэрэгт алба хааж байх үеийн цэргийн дугаар юм. Би их гайхлаа. Азтай өдөр юм байна.
Энэ киног би хүүтэйгээ хамт найруулсан. Өтөлж яваа би, өсөж яваа хүү минь. Хамгийн их сэтгэл гаргаж гүн туслалцаа үзүүлсэн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, Хошууч генерал Ц.Сэргэлэн, Хилийн цэргийн хамт олон, Үенч сумын ард иргэддээ баярлалаа. Үенч сумын портерын жолоочид зүрх сэтгээлээсээ тусалсанд баярлалаа. Манай кино группын 150-иад залуучууд та бүгдэд бүгдэд нь баярлалаа.
Би нөхдөдөө юм хэлдэггүй толгойг нь илээд байдаг юм. Манай хүү л их ширүүн хандаж байгаа харагддаг. Хүүгийн маань найзууд ажил амьдралаа ялгадаг ихумундаг хамт олон байгаа юм. Та бүхэндээ баярлалаа" гэлээ.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР
Ц.Төмөрхуяг /Илд цэцэг/
С.Болд-Эрдэнэ /Хоёр амь/
Э.Наранболд /Хүсээгүй үнсэлт/
М.Баярбат /Зүрхний хилэн/
Б.Барслхагва /Зүрхний хилэн/
Б.Барслхагва /Байтаг Богд/
Ж.Алтаншагай /Байтаг Богд/
Э.Одбаяр /Байтаг Богд/
О.Амгаланбаатар /Говийн домог/
Г.Баярхүү /Харанхуй хад/ нар нэр дэвшиж "Хоёр амь" киногоор жүжигчин С.Болд-Эрдэнэ шилдгээр шалгарлаа.
Жүжигчин С.Болд-Эрдэнэ:
"Энэ кинонд хамтарч ажилласан "Монгол Контент" ХХК болон "Хамба фильм"-ийн хамт олондоо баярлалаа. Монгол соёл, монгол урлаг дэлхийд улам танигдах болтугай. та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай." гэлээ.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР
- Т.Өөдөө /Илд цэцэг/
- Э.Янжинсүрэн /Хүсээгүй үнсэлт/
- Б.Замилан /Говийн домог/
- Б.Энхриймаа /Хүсээгүй үнсэлт/
- Ц.Мичидмаа /Аз жаргал/ нар нэр дэвшиж Ц.Мичидмаа шилдгээр шалгарлаа.
Нэрт найруулагч Х.Дамдины нэрэмжит шагналыг энэ жил гэр бүлийнх нь зүгээс хоёр дахь удаагаа залуу шилдэг зураглаачид гардуулахаар шийджээ. Энэхүү шагналыг "Говийн домог" киноны зураглаач Д.Цэрэнчимэд хүртлээ.
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР
М.Оюундарь /Хүсээгүй үнсэлт/
Х.Энхдолгор /Хүсээгүй үнсэлт/
Ч.Отгонжаргал /Хүсээгүй үнсэлт/
Г.Буд-Эрдэнэ /Хүсээгүй үнсэлт/
Э.Пүрэвжаргал /Харанхуй хад/
С.Идэрмаа /Зүрхний хилэн/
Ц.Алдармаа /Байтаг Богд/
Ч.Одгэрэл /Говийн домог/ нар нэр дэвшиж Ц.Алдармаа "Байтаг богд" киногоороо шилдгээр шалгарлаа.
Ц.Алдармаа орон нутагт ажилтай явж байгаа тул шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирж чадсангүй.
ШИЛДЭГ ДУУ
Д.Номин /Чингисийн хүүхдүүд/
Б.Тулгаа /Өвлийн тууж/
Д.Бэхбат /Love story/
Г.Ариунбаатар /Зүрхний хилэн/
Б.Энхсайхан /Байтаг Богд/
Л.Балхжав /Говийн домог/ нар нэр дэвшиж "Байтаг богд" киноны "Үеийн үед" дуу шилдгээр тодорлоо.
Дуучин Б.Энхсайхан
ШИЛДЭГ ХӨГЖИМ
Ш.Өлзийбаяр /Чингисийн хүүхдүүд/
Э.Энхтүшиг /Сайн аав/
Г.Цэрэн /Хоёр амь/
Х.Алтангэрэл /Харанхуй хад/
Л.Балхжав /Говийн домог/
Д.Түвшинсайхан /Зүрхний хилэн/ нар нэр дэвшиж "Говийн домог" киногоороо Л.Балхжав шилдгээр шалгарлаа.
Хөгжмийн зохиолч Л.Балхжав өөрийн биеэр ирж чадсангүй.
ШИЛДЭГ ОЛОН АНГИТ КИНО
- "Адал явдалт аялал" Ж.Буянтөгс
- "Хайрын зуслан" Ж.Буянтөгс
- "Girls" Б.Чингүүн
- "Хазаар цэцэгсийн дуулал” П.Мөнхболд
- "Эрт нахиалсан сарнай" Б.Гантулга
- "Хавар" Л.Ариунжаргал киногоороо нэр дэвшиж шилдгээр "Эрт нахиалсан сарнай" кино шалгарлаа.
"МҮОНТ өчигдөрхөн 51 нас хүрлээ. Хоёр жил бичсэн зохиолоор хийсэн энэ бүтээл маань. МҮОНТ-ийн түүхэн дэх13 дахь олон ангит кино болсон юм. Зураач, хөгжмийн зохиолч, бүх уран бүтээлчдэд баярлалаа." гэлээ.
ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
Д.Ангараг, Ж.Алтанцэцэг /Чингисийн хүүхдүүд/
Event Masters company /Love story/
Б.Батсайхан /Зүрхний хилэн/
С.Сарантуяа /Байтаг Богд/
"Улаанбаатар Телевиз" ХХК /Говийн домог/ зэрэг байгууллагууд нэр дэвшиж UBS TV шилдгээр шалгарлаа.
20:17 2018-09-28
ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ
- Д.Ангараг /Чингисийн хүүхдүүд/
- Г.Бат-Ирээдүй /Илд цэцэг/
- Г.Идэрчулуун /Хоёр амь/
- О.Нямдаваа /Харанхуй хад/
- Ц.Амартүвшин /Зүрхний хилэн/
- Г.Гүенбаатар /Байтаг Богд/
- Д.Цэрэнчимэд /Говийн домог/ нар нэр дэвшиж "Байтаг богд" киноны зураглаач Г.Гүенбаатар шилдгээр шалгарлаа.
ШИЛДЭГ ЗОХИОЛ
- С.Бүжин /Сайн аав/
- Б.Буяндэлгэр /Өвлийн тууж/
- П.Дэлгэрбаяр /Илд цэцэг/
- Д.Золзаяа /Хоёр амь/
- Э.Алдар Б.Тамир /Зүрхний хилэн/
- О.Бат-Өлзий /Байтаг Богд/
- О.Эрдэнээ С.Сумьяа /Говийн домог/
- н.Эрдэнэбат /Сэтгэл мэднэ/ нар нэр дэвшиж "Сэтгэл мэднэ" киногоороо н.Эрдэнэбат шилдгээр тодорлоо.
ШИЛДЭГ ЗУРААЧ
О.Нямдаваа /Харанхуй хад/
Н.Болор-Эрдэнэ /Зүрхний хилэн/
Н.Батжаргал /Байтаг Богд/
Т.Нямсүрэн /Говийн домог/ нар нэр дэвшиж шилдгээр Т.Нямсүрэн шалгарлаа.
ШИЛДЭГ МОНТАЖ
Т.Мөнх-Эрдэнэ /Байтаг Богд/
"Шура тансаг"продакшин Ш.Тансаг /Говийн домог/
С.Ванчин /Сайн аав/
С.Энхмөрөн /Харанхуй хад/ киногоор нэр дэвшиж С.Энхмөрөн шилдгээр шалгарлаа.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР
Ц.Батнайрамдал /Чингисийн хүүхдүүд/
О.Цогтсайхан /Хүсээгүй үнсэлт/
Б.Хувьтөгөлдөр /Хүсээгүй үнсэлт/
Б.Тулгабат /Хүсээгүй үнсэлт/
Э.Энхдөлгөөн /Хүсээгүй үнсэлт/
Г.Баярхүү /Харанхуй хад/
Э.Одбаяр /Зүрхний хилэн/
Б.Ганчулуун /Зүрхний хилэн/
Б.Батсайхан /Зүрхний хилэн/
Э.Алдар /Зүрхний хилэн/
Ж.Алтаншагай /Зүрхний хилэн/
Г.Золбоот /Зүрхний хилэн/
С.Лхагвасүрэн /Говийн домог/
Б.Тамир /Байтаг Богд/
Э.Алдар /Байтаг Богд/
Б.Батсайхан /Байтаг Богд/
Э.Баярмагнай /Байтаг Богд/ нар нэр дэвшиж "Байтаг богд" киноны жүжигчин Б.Тамир шилдгээр шалгарлаа.
Б.Тамир:
"Ерөнхий найруулагч аавдаа баярлалаа. Энэ дүр дээр ажиллахад туслалцаа үзүүлсэн "Фантастик"-ийнхаа найзууддаа баярлалаа. Хэрвээ ийм сайхан түүх байгаагүй бол бид энэ киног хийхгүй байсан. " гэлээ.
ШИЛДЭГ НҮҮР ХУВИРГАГЧ
Ц.Ариунзаяа /Сайн аав/
Э.Оюун-Эрдэнэ /Хоёр амь/
Мөнхтуяа /Харанхуй хад/
Д.Чогжуумүнсэл /Зүрхний хилэн/
Ц.Лхагвацэцэг /Байтаг Богд/
Г.Ганчимэг /Говийн домог/ нар нэр дэвшиж "Байтаг богд" киноны уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
ШИЛДЭГ ДҮРСНИЙ ЭФФЕКТ
Каталист кино А.Шижир, Г.Нямбаяр /Зүрхний хилэн/
Шура тансаг продакшн нэр дэвшиж "Зүрхний хилэн" киноны уран бүтээлчид шилдгээр шалгарлаа.
ШИЛДЭГ ДУУНЫ НАЙРУУЛАГЧ
Рикардо Мехиа /Чингисийн хүүхдүүд/
О.Нарангэрэл /Өвлийн тууж/
О.Цэгмид /Зүрхний хилэн/
О.Цэгмид /Байтаг Богд/
Э.Эрдэнэбаяр /Говийн домог/ нар нэр дэвшиж О.Цэгмид "Байтаг Богд" киногоороо шилдгээр шалгарлаа.
ШИЛДЭГ БАРИМТАТ КИНО
- "Есүгэн" З.Батбилэг
- "Medicine budda" Бенжамин Дэвид Жонс
- "Сүмбэр" Г.Баттулга нар нэр дэвшиж Бенжамин Дэвид Жонс шилдгээр шалгарлаа.
Бенжамин Дэвид Жонс:
"Монгол маш гайхамшигтай улс. Энэ киног хийх нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Дэлхийн олон орноор би явж кино хийдэг. Гэхдээ Монгол Улс миний хувьд онцгой дурсамж болон үлдэх болно. Бид хамба лам Д.Нацагдоржийн ажил амьдралыг бүтээлдээ буулгасандаа маш баяртай байна." гэсэн бол
Хамба лам Д.Нацагдорж:
"Би урлагт хайртай хүн. Энэ кинонд орж үзсэнээр Монголын кино урлагт хүмүүс агуу их хөдөлмөр гаргаж, цаг наргүй ажилладаг юм байна. Гэвч тэр үр шимийг хүлээж авахдаа сэтгэл дундуур байдаг юм байна. Энэ агуу их хөдөлмөрийг чин сэтгэлээсээ хүндэлж улам их хайрлаж, кино уран бүтээлчдийг хүндэлж байна." гэлээ.
ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО
- Сүүлийн диважингаас буцагсад Б.Баярсайхан
- Эрх чөлөө" Б.Ганболд
- Эцэг Ч.Батбаяр
- Хөхөө Л.Дашдооров
- Карма Б.Чингүүн
- Нандин дуудлага Б.Тулгаа
- Сав Г.Мөнхжаргал
- Түлхүүр Г.Номин
- Үр Ч.Ганзориг
- Юнаас ч илүү М.Энхдалай
- Зам Ц.Дэнсмаа
- Зэрэглээ Д.Эрдэнэбулган нар нэр дэвшиж "Эцэг" киноны найруулагч Ч.Батбаяр шилдгээр шалгарлаа.