Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мандухай” киноны хөгжим 30 жилийн дараа бүрэн эхээрээ эгшиглэнэ
Нийгэм

“Мандухай” киноны хөгжим 30 жилийн дараа бүрэн эхээрээ эгшиглэнэ

Урлаг Урлаг20/12/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpg7461655732018-12-20-15-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Мандухай сэцэн хатан” киноны “Мандухай эх хатан” хэмээх хөгжим нь монголын түүх, түүхэн бие хүн, цаг төрийн явдал, монгол хөгжмийн уламжлал, оюун сэтгэлгээний хэв маягийг шинэ эрин цагт эгшиг, сэтгэлгээний түвшинд илэрхийлэхийг зорьсон гурван чуулбар, 25 бие даасан ая бүхий 90 минут үргэлжлэх бүтээл юм.

   “Хан төрийн уурга” хэмээх эхний хөгжимд Мандухай Мандуул хааны хатан болохоор явахын өмнө, өөрийн сэтгэлт Өнөболд вантай уулзан, хагацаж байгаа сэтгэлийн уянгыг илэрхийлдэг бол “Болзоот учрал” хэмээх хоёрдугаар хэсэгт Мандуул хаан насан өөд болсны дараа Мандухай Өнөболдтой сэтгэл хөдлөн уулзаад Вангийн алсын бодлыг мэдэж, санаанд нь эс нийцсэний учир салан одох сэтгэлийн их догдлол, тэмүүллийг илэрхийлдэг. Энэ мэт үргэлжлэх 25 цуврал хөгжимд хөгжмийн зохиолч түүхэн бие хүмүүсийн сэтгэл мэдрэмж, цаг төрийн явдлыг урнаар илэрхийлэн гаргасны сацуу XIV-XV зууны үеийн монгол хөгжмийн судалгаанд суурилан, тэр цаг үеийн төрт ёс, уламжлал түүх, ахуй амьдрал, мянга мянган баатар эрсийн амины үнэтэй эх нутаг, мөнх хөх тэнгэр зэрэг монгол сэтгэлгээний олон талт үнэ цэнийг өнөөгийн хөгжимд шингээн илэрхийлсэн билээ.

   “Мандухай сэцэн хатан” кино нь бүхэлдээ уран сайхны тэргүүн бүтээлийн болсноор өнөө цагийн монголчуудын соёлын дархлааны нэг болж, төр засгаас өндрөөр үнэлэгдэн уран бүтээлчид нь төрийн дээд шагналууд авсныг та бүхэн бэлхнээ мэдэх билээ. Тус киноны 30 жилийн ойд зориулан хөгжмийг бүрэн эхээр нь 2018.12.22,23-нд Corporate Convention Centre-ийн Концертын танхимд 18:45 цагаас тоглоно. Ийнхүү хөгжмийн урлагийг дээдлэгч та бүхэн тус тоглолтын тасалбарыг TICKET.mn сайтаар ЭНД ДАРЖ шууд захиалах боломжтой бөгөөд 1900-1800 дугаараар захиалан үнэгүй хүргүүлээрэй. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 91945501 дугаараас лавлаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Род Стюарт зүрхний мэс ажилбарын улмаас АНУ-ын аялан тоглолтоо цуцаллаа

12/08/2026

Домогт дуучин Уитни Хьюстонд зориулан барби хүүхэлдэй гаргалаа

12/08/2026

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026

BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна

12/08/2026

Хонконгийн кино найруулагч Энн Хүйд “Камиллиа” шагнал олгоно

12/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.