Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын циркчид Олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом хүртжээ
Нийгэм

Монголын циркчид Олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом хүртжээ

Урлаг Урлаг22/02/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1111113250967992019-02-22-10-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын циркийн хөгжлийн төвийн жүжигчид энэ сарын 19-ны өдөр Испани улсын Жироно хотноо зохион байгуулсан Олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом хүртжээ. Энэ сарын 14-нөөс 19-ны өдрүүдэд зохион байгуулсан “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд дэлхийн 100 гаруй уран бүтээлчид оролцжээ.

   Продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд багштай уран бүтээлчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргасан байна. Тэмцээний талаар продюсер Н.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчид хийж байгаа нь бахархалтай” гэжээ. Өнгөрөгч онд тус циркийн уран бүтээлчид Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөн л алтан цомын эзэд болсон билээ.

   Монголын циркчид олон улсын тэмцээнээс сүүлийн гурван жилд нэг мөнгөн цом, долоон алтан цом, хоёр Гран При цомыг эх орондоо авчраад байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төв аймгийн Баян сумын Хангайн булаг хэмээх газарт НТ VI-VIII дугаар зууны үед хамаарах Хангайн булгийн хүн чулуу бий

20/02/2026

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026

“Seedance”-ийн хэрэглээг хязгаарлана

19/02/2026

Жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд одтой боллоо

19/02/2026

Уран хийц, сийлбэртэй агар хувин цацал Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимд бий

19/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.