Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын соёлын өдрүүд Санкт-Петербург хотноо болж байна
Нийгэм

Монголын соёлын өдрүүд Санкт-Петербург хотноо болж байна

Урлаг Урлаг12/06/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
85241194898672019-06-12-08-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   ОХУ-ын Санкт-Петербург хотноо Монголын Соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа Оросын ууган театруудын нэг, уран барилга, дуу, хөгжмийн төгс дуугаралт, хэв жаягийн хадгалалт, түүх, алдараараа дэлхийд гайхагддаг Капелла театрын Их концертын танхимд 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ёслол төгөлдөр эхлэсэн билээ.

   Соёлын өдрүүдийн арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ гурван жилийн тэртээ Санкт-Петебург хотод Улаанбаатар хотын Соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулж байсныг дурдаад “Монгол Улсын эрх чөлөө,тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан, XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой”-н жилд өмнөх соёлын арга хэмжээнийхээ түвшинг ахиулж Монголын соёлын өдрүүдийг анх удаа зохион байгуулж буйг тэмдэглэхэд  таатай байна. Энэхүү арга хэмжээнүүдийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал, гар бичмэл, гэрэл зургийн үзэсгэлэнгүүд болон урлагийн тоглолтууд зохион байгуулагдана.

   “Гэгээн Петрийн хот” хэмээн хүндэтгэгдсэн, дэлхийн соёлын нийслэлүүдийн нэг Санкт-Петербург хотод монголын билэг тэмдэг болсон Морин хуурын чуулгын бүрэн бүрэлдэхүүнд суурилсан энэхүү концертоор манай соёлын арга хэмжээ эхэлж буйд талархалтай байна хэмээн хэлжээ.

   Соёлын өдрүүдийн нээлтийн ёслолын ажиллагаа, хүндэтгэлийн концертын дараа Монгол Улсын Шадар сайд  Ө.Энхтүвшин дагалдан яваа албаны хүмүүсийн хамт Рерихийн гэр бүлийн улсын музейд зочилж “Улаанбаатар хот ба Рерих нар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхжээ.

Эх сурвалж: ГХЯ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

71 настай Чоу Юнь Фат найман жилийн турш өдөр бүр таван км гүйж байна

15/11/2026

Реппер Desant-ийн хүү “Click Click Boom”-тэй хамтрав

15/11/2026

Дуучин С.Сэрчмаа “Сэтгэл дүүрэн баярлалаа” гэв

15/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

15/11/2026

Цаасан уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомог номын нээлт болов

15/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.