Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»
Оддын амьдрал

Урлаг Урлаг17/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jeki_chan-19801665022012-07-17-23-06[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын оддын дунд монгол цустай хоёр од байдаг гэвэл та итгэх үү? Гэхдээ үнэхээр тэд монгол цустай юу, эсвэл монголчуудад таалагдах гэж тэгж хэлсэн үү, ямартай ч өөрсдийгөө Монгол хэмээн зарласан хоёр эрхмийг танилцуулъя.

Хонгконгийн алдарт жүжигчин, Холливудын од Жеки Чан. Тэрбээр өнгөрсөн 2010 оны сүүлээр Монгол Улсад гурав хоногийн хугацаа зочилсон. Нэрт жүжигчин энэ өдрүүдэд олон хүмүүнлэгийн ажил зохион байгуулж, монголчуудтай уулзаад нутаг буцсан билээ. Тэрбээр монголчуудад хандан “Би эртнээс л Монголд ирэхийг хүсдэг байсан. Өвөг эцэг, аав хоёр маань намайг монгол цустай гэж хэлсэн. Тиймээс би Чингис хааны тухай кино бүтээхийг хүсч байгаа” хэмээн хэлж байсан удаатай. Тэрбээр мөн “Би дахиж Монголд ирэх болно, гэртээ ирж байгаа мэт сайхан санагдаж байна” хэмээн монголчуудад амлалт өгөөд буцсаныг санаж байгаа байх. Сүүлд сураг сонсох нь ээ, Жеки Чан “Моханик” хамтлагийн анхны “100-гийн ундаа” цомгийг ивээн тэтгэсэн гэх юм билээ.

Өөрийгөө монгол цустай хэмээн “тунхагласан” өөр нэг эрхэм бол Стивен Сигал. Нэгэн үе боевик киногоороо үзэгчдийг хуйлруулж байсан тэрбээр мөн л Монголд ирээд “Миний аав буриад хүн” хэмээж байв. Тэр ч бүү хэл Стивен Сигал талын Монголд ирээд буцахдаа Г.Эрдэнэтуяа хэмээх монгол бүсгүйг гэргийгээ болгож, АНУ-ыг зорьсноор Монгол нутгийн хүргэн болсон. Хосууд хамтын амьдралаа эхлүүлж, өнгөрсөн 2009 онд хүүтэй болсон юм.

Энэ мэт өөрсдийгөө монгол цустай хэмээн омогших Ким Ду Хан дүрээр олны танил болсон БНСУ-ын жүжигчин Ан Жэ-Мо, Оросын дуучин Филипп Киркоров, Алсу, “Иванушки Интернэйшнл” хамтлагийн дуучин Олег буюу Олег Жамсараевич Яковлев  тэргүүтэй оддын нэрсээр дээрх жагсаалт үргэлжилнэ.

М.Анир

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер нарын 20 жилийн өрсөлдөөн улс төрийн замналаас болж дуусжээ

07/11/2026
Оддын амьдрал Урлаг

Жэйми Ли Кёртис Роб Райнерын хүүхдүүдтэй гэр бүлийн дотно холбоогоо хадгалсаар байгаагаа ярьжээ

07/11/2026
Оддын амьдрал Урлаг

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

 “Jimmy” кино Жеймс Стюартын дүр төрхийг дуурайсан ч жинхэнэ мөн чанарыг нь нээж чадсангүй

08/11/2026

Роберт Паттинсон “Dior”-ын шинэ анимэйшнд дуу оруулсан нь маргаан дэгдээв

08/11/2026

Билл Скарсгард Жеймс Бондын дүрд нэр дэвшигчдийн тоонд ч багтаагүй гэдгээ ярьжээ

08/11/2026

ФОТО: “Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгээс

08/11/2026

“Гэгээ” физикл жүжгийг олон улсын фестивальд амжилттай тоглолоо

08/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.