Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»БАЛЕТ ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ ?
Балет

БАЛЕТ ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ ?

Урлаг Урлаг13/04/2012Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index3518364632012-04-13-19-32[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Балет нь утга санаа үйл явдлыг хөгжмийн ая, бүжгийн хөдөлгөөний өвөрмөц дүрээр илэрхийлж, урлагийн бусад төрөлтэй хослуулан бүтээдэг тайзны нийлмэл урлаг юм. Ballet гэдэг франц үгийн латин гарал нь ballo буюу би бүжиглэж байна гэсэн утгатай аж. Үйлдэл хөдөлгөөнийг хөг аянд тулгуурлан уран сайхны дүрээр илэрхийлэхийг бүжиг гэдэг. Харин сонгодог бүжиг нь дэлхийн ард түмний бүжгийн хамгийн шилдэг элементийг шингээснээрээ бусдаасаа ялгардаг.

Балетийн түүх XV зуунаас эхтэй бөгөөд XVII зуунд Францын Наран хаан хэмээн алдаршсан XIV Людовик хааны үед бие даасан урлагийн төрөл болжээ. Нэгдсэн сэдэв, үйл явдал бүхий анхны бүжгэн жүжгийг Францад XVI зууны хоёрдугаар хагаст тавьсан бол энэ төрлийн мэргэжлийн бүжигчид XVIII зуунаас л бэлтгэгд жээ. Энэ үед балетмейстер П.Бошан сонго дог бүжгийн үндэс болсон таван зогсолтын техникийг боловсруулсан байна.

XIX зуун буюу романтик балетийн үед бүжигчид нэгэн зэрэг тэгш хэм үүсгэж гоцлоочоо тодруулан бүжиглэдэг болжээ. Балетийн энэ чанарыг агуулсан бүжгэн жүжиг бол А.Аданы “Жизель” юм. Үүнээс хойш романтик балетийн хэлбэр, өгүүлэмж, тавилтыг “Жизель”-тэй харьцуулдаг жишиг тогтсон байна. Дэлхийн балетийн урлагийн хөгжилд Оросын мэргэжилтнүүдийн оруулсан хувь нэмрийг онцгой хэмээн дүгнэдэг П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Щел кунчик”, “Нойрссон гүнж” гэсэн гурван бүтээл нь дэлхийн балетийн гурван ноён оргил юм.

БАЛЕТ ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ

Сэдэв, үйл явдал нь либретто гэж нэршсэн зохиолд буусны дараа хөгжмийн зохиолч бүтээлийн агуулга, утга санааг илэрхийлсэн хөгжим бичнэ. Тэгээд бүжиг, жүжиглэлт тавигдсанаар тайз засал, хувцас хэрэглэлийг бүрдүүлнэ. Балет нь зохиолч, хөгжмийн зохиолч, балетмейстер (дэглээч), зураач, бүжигчдийн хамтын бүтээл юм. Баатарлаг, уянгын, инээдмийн зэрэг олон төрлийн балет бий. Балетмейстерийн бүтээсэн бүжгийг амилуулагчдыг балерина буюу голлон бүжиглэгч, манлайлан бүжиглэгч (корифей), нийтээр бүжиглэгч (кардебалет) гэж ангилдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач Алла Викторовна Хабаева-Барсболд таалал төгслөө

03/09/2026
Балет Урлаг

“Grandeur” контемпорари балет шоуг хүргэнэ

25/08/2026
Балет Урлаг

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Брэдли Купер “G.I. Joe”-гийн шинэ кинонд Дьюкийн дүрийг бүтээнэ

02/10/2026

Наоми Кэмпбелл шүүхэд давж заалдаж, ялжээ

02/10/2026

Мэрайя Кэри “Glitter” киноны 25 жилийн ойг 1.55 сая ам.долларын алмаазан зүүлтээр тэмдэглэв

02/10/2026

Бен Аффлек 14 настайдаа хутга тулгуулан дээрэмдүүлж байжээ

02/10/2026

“Winner” хамтлагийн гишүүн Сон Мин У цэргийн албаны үүргээ зөрчсөн хэргээр тэнсэн харгалзах ял авчээ

02/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.