Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” балетын Дросселмайерын дүрд тоглоно
Балет

Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” балетын Дросселмайерын дүрд тоглоно

Урлаг Урлаг13/11/2026Шинэчлэгдсэн:14/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын балетын хөгжил сангаас жил бүр П.И.Чайковскийн “Цөмөөхэй” (The Nutcracker) балетыг сонгодог урлаг сонирхогчид болон бяцхан үзэгчдэдээ толилуулдаг. Өнөө жилийн “Цөмөөхэй” балетыг арванхоёрдугаар сарын 12, 13, 28, 29, 30-нд Соёлын төв өргөөнд тоглоно.

Хамгийн сонирхолтой нь, хамгийн сүүлийн буюу арванхоёрдугаар сарын 30-ны тоглолтод балетын гол дүрүүдийн нэг Дросселмайерын дүрд Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг өөрөө тоглох аж.

Хөгжим бүжгийн коллеж, АНУ-ын “School of American Ballet” сургуульд мэргэжлээ эзэмшсэн Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийг балетын урлагт шимтэгсэд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, “Щелкунчик” балетын Цөмөөхэй, “Нойрсож буй гүнж” балетын ханхүү Дезире, “Жизель” балетын Альберт, “Ромео Жульетта” балетын Ромео, “Дон Кихот” балетын гол дүрүүдийг бүтээснээр нь андахгүй. Тэрбээр УДБЭТ-аас гадна Японы “Асами Маки”, “Комаки балет” компани, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчнээр ажиллаж, Италийн “Ла Скала” театрын хүндэт бүжигчнээр тодорч байв.

2010 оноос Д.Алтанхуяг “Монголын балетын хөгжил сан”-г байгуулж, тэргүүнээр нь ажиллаж эхэлсэн бөгөөд залуу бүжигчдийг дэмжих, балетын урлагийг хүүхэд, залуучуудад түгээн дэлгэрүүлэхэд анхаарч иржээ. 2014 онд Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Германы зохиолч Эрнст Теодор Амадей Хоффманы 1816 онд хэвлэгдсэн “Цөмөөхэй ба хулганы хаан” үлгэрээс сэдэвлэж, хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковскийн хөгжмийг нь бичсэн “Цөмөөхэй” бүтээлийг шинэчлэн найруулж, Монголын балетын хөгжил сангийн дэмжлэгтэйгээр дахин тайзнаа амилуулж, түүнээс хойш жил бүр толилуулж буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

ФОТО: “Romeo & Juliet” балетаас

07/11/2026
Балет Урлаг

“Ромео, Жульетта” балет арваннэгдүгээр сарын 6, 8-нд тайзнаа амилна

15/10/2026
Балет Урлаг

Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач Алла Викторовна Хабаева-Барсболд таалал төгслөө

03/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Антонио Бандерасын тоглосон “Mare Nostrum” киноны Латин Америк дахь түгээлтийн эрхийг “Buena Vista International” компани авчээ

13/11/2026

Жэйми Дорнан “Бөгжний эзэн: Голлумын эрэлд” киноны Арагорны дүрд сонгогдоод баярласандаа уйлжээ

13/11/2026

Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” балетын Дросселмайерын дүрд тоглоно

13/11/2026

ФОТО: “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгээс

13/11/2026

Найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэллээ

13/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.