ОУХМ Бямбаагийн Түвшинбат эхний тойрогтоо Габоны Митоумбатай таарсан. Өрсөлдөгчийнх нь талаар бүх Африкийн тэмцээнээр олимпын эрхийн болзол хангаснаас бусдаар том тэмцээнээс медаль бараг хүртэж байгаагүй.
Манай боксчин эхний раундад 5:1, хоёрдугаар үед 11:2 шийдвэрлэх үед нийт 17:-өөр илт давуу ялалт байгуулсан юм. Хоёрдугаар тойрогтоо Францын Алексис Вастин, Германы Патрик Войцески нарын аль ялсантай тоглох байсан. Германы боксчинтой өмнө нь Б.Түвшинбат “Химийн цом” олон улсын тэмцээнд таарч 9:6-аар ялагдаж байсан.
Харин Францын боксчны хувьд Бээжингийн олимпод У.Мөнх-Эрдэнийг ялж улмаар хүрэл медаль хүртсэн туршлагатай тамирчин юм. Францын боксчин Германыг буулган авснаар Б.Түвшинбаттай тоглохоор оноолт таарлаа.
Б.Түвшинбатын товч намтараас танилцуулбал : 69 кг –ийн жинд өрсөлдөнө
1987.03.27
Улаанбаатар, Монгол
174 см, 69 кг
1998 оноос боксоор хичээллэж эхэлсэн
Анх удаа Олимпийн наадамд оролцох гэж байна
2007 оны Азийн АШТ –ий мөнгөн медальт
2010 оны Дэлхийн Оюутны АШТ –ий алтан медальт
2011 оны Азийн АШТ –ий хүрэл медальт
Түвшинбатдаа амжилт хүсье