Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Л.Банзрагч: Гурван цомог гаргахаар зэхсэн
Нийгэм

Л.Банзрагч: Гурван цомог гаргахаар зэхсэн

Урлаг Урлаг01/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index8132533992012-08-01-15-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Банзрагч энэ зуныг их л завгүй өнгөрөөж яваа гэх.

Саяхан шинэ дууныхаа клипийг үзэгчдэд хүргэсэн тэрбээр гурван цомог гаргахаар шамдаж буй аж. Дуучин залуу поп маягийн хэмнэлтэй нийтийн дуунуудаар цомог гаргах төдийгүй уртын дуутай нөхөрлөн, дунд үеийнхэнд цомгоо хүргэхээр болжээ.

Үүгээр ч зогсохгүй, Д.Банзрагч агсны хит дуунуудыг цомогт багтаан фэнүүдийг нь баярлуулах гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Найз нөхдийнхөө дэмжлэгээр уран бүтээлээ үргэлжлүүлж л явна. Ирэх намар гурван цомгоо зэрэг гаргаж, зүгээр суугаагүй гэдгээ харуулна аа.

Намайг олонд таниулж, энэ зэрэгт хүргэсэн хуучны сайхан хит дуунуудыг цомогт багтаах нь Д.Банзрагч агсны дурсгалд зориулж буй миний сэтгэл юм. Мөн уртын дуугаа судлан түмэн олондоо өөрийнхөө авьяас чадварын нэгээхэн хэсгийг харуулмаар байна.

Мэдээж хэрэг, нийтийн дуугаараа ч бас сюрприз барина” гэж тайлбарласан юм. Харин энэ бүхний дараа бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж буй ч гэлээ, яг хэдийд гэдгийг нь нууцалжээ.

Р.Есүй

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026
Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

17/04/2026

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026

“Аангийн домог: Сүүлчийн агаарын шидтэн” кино нээлтээ хийхээсээ өмнө олон нийтэд задарлаа

16/04/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг үзэх ТАВАН шалтгаан

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.