Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дэлхийн мисст оролцсон африк гаралтай анхны америк эмэгтэй бол Холли Берри
Уртын дуу

Дэлхийн мисст оролцсон африк гаралтай анхны америк эмэгтэй бол Холли Берри

Урлаг Урлаг15/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index2940866692012-08-15-14-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Дэлхийн миссийн тэмцээн нэг талаар улс төрийн далд утга агуулгатай байдаг гэлцдэг. Тиймдээ ч ядуу буурай улс орнуудыг сурталчлах, сайн зүйлсээр таниулах, үүгээрээ дамжуулан дэлхийн эв найрамдлыг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулдаг.


Тэгвэл Холливудын нэрт жүжигчин “Жэймс Бонд” киноны од жүжигчин Холли Берри 1986 онд АНУ-ыг төлөөлж дэлхийн мисст оролцсон африк гаралтай анхны эмэгтэй юм. Мартин Люттер Кингийн өрнүүлсэн эрх чөлөө, тэгш эрхийн төлөөх тэмцлээс хойш АНУ-ын эрх баригчид африк гаралтай иргэдийг дэмжих бодлого хэрэгжүүлсэн билээ.


Үүний нөлөөгөөр ч зарим хотын дарга, төрийн болон хувийн томоохон компанийн дарга захирлаар африк гаралтай иргэд ажиллах болсон юм. Тэд Кингийн эхлүүлсэн тэмцлээс өмнө цэвэрлэгчээр ажиллаж, зоогийн газарт аяга таваг угаах нь нийтлэг байв.


Холли Берри 1986 оны дэлхийн миссийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцох гэж байхад зарим хуучинсаг үзэлтнүүд эсэргүүцэж байсан тухай тэрбээр NBC телевизэд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. 20 настайдаа дэлхийн мисст оролцохоосоо өмнө Охайо муж, Бүх Америкийн миссээр шалгарч байжээ. Харин АНУ-ын миссийн тэмцээнд Техасаас гаралтай Кристи Фичтнерийн дараа хоёрдугаарт орсон байна. Гэвч Холли Берри санал асуулгаар тэргүүлж дэлхийн миссийн тэмцээнд оролцож тавдугаар шат хүртэл өрсөлдсөн юм.


Жүжигчин бүсгүй одоо найз залуу Оливер Мартинез болон Ариэл охинтойгоо Беверли Хиллст амьдарч байна. Өчигдөр тэрбээр гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд 46 насныхаа төрсөн өдрийг даруухан тэмдэглэжээ.


Т.Арьяа
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Ламбугайн нулимс” дууриас

19/05/2025

Уран илтгэлийн уралдаанд 62 сурагч оролцож, 10 илтгэлийг шалгарууллаа

19/05/2025

“Mongolian films pitch session in Cannes” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

19/05/2025

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/05/2025

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.