Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Гэртээ ганцаараа” киноны Кевин буюу жүжигчин Маколей Калкин 46 нас хүрлээ
Кино

“Гэртээ ганцаараа” киноны Кевин буюу жүжигчин Маколей Калкин 46 нас хүрлээ

Урлаг Урлаг26/08/2026Шинэчлэгдсэн:26/08/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гэртээ ганцаараа” киноны Кевин МакКаллистерийн дүрээр дэлхий дахинд танигдсан Америкийн жүжигчин Маколей Калкин өнөөдөр 46 нас хүрч байна. Түүний хүүхэд насандаа бүтээсэн дүрүүд өнөөдөр ч үзэгчдийн дурсамжид тодоос тод амьдарсаар байдаг бөгөөд “Home Alone” кино нь дэлхийн олон орны зул сарын баярын салшгүй хэсэг болсон билээ.

Маколей Карсон Калкин 1980 оны наймдугаар сарын 26-нд АНУ-ын Нью-Йорк хотод төржээ. Тэрбээр багаасаа урлагт сонирхолтой байсан бөгөөд дөрвөн настайгаасаа тайзны жүжигт тоглож эхэлсэн байна. Мөн хүүхэд байхдаа жүжигчний урлагийн чиглэлээр суралцаж, сурталчилгаа болон жижиг хэмжээний дэлгэцийн бүтээлүүдэд тогложээ.

Түүний анхны киноны дүрүүдийн нэг нь 1988 оны “Rocket Gibraltar” бүтээл байв. Харин 1989 онд гарсан инээдмийн “Uncle Buck” кинонд Жон Кэндигийн дүрийн зээ хүүгийн дүрийг бүтээснээр үзэгчид болон кино уран бүтээлчдийн анхаарлыг татаж эхэлжээ.

Маколей Калкины амьдралыг эрс өөрчилсөн бүтээл бол 1990 онд дэлгэцнээ гарсан “Home Alone” буюу “Гэртээ ганцаараа” кино юм. Тэрбээр гэр бүлийнхэн нь санамсаргүйгээр орхин явсны дараа гэртээ ганцаараа үлдэж, хоёр хулгайчтай тэмцдэг бяцхан Кевин МакКаллистерийн дүрийг бүтээсэн билээ.

Тухайн үед Калкин ердөө 10 настай байсан ч түүний авьяаслаг, хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм жүжиглэлт киноны амжилтын гол хүчин зүйлсийн нэг болсон юм. Энэхүү дүр нь түүнд олон улсын хэмжээний алдар нэр авчирч, “Home Alone” дэлхийн хамгийн хайртай гэр бүлийн кинонуудын нэг болжээ. Калкин уг бүтээлээрээ “Алтан бөмбөрцөг” шагналд нэр дэвшсэн байна.

1992 онд тэрбээр “Home Alone 2: Lost in New York” кинонд Кевиний дүрээ дахин бүтээж, анхны киноны амжилтыг үргэлжлүүлсэн юм. Өдгөө ч Кевин МакКаллистерийн дүр нь түүний уран бүтээлийн замналын хамгийн алдартай, мартагдашгүй дүр хэвээр байна.

“Home Alone”-ийн асар их амжилтын дараа Маколей Калкин 1990-ээд оны эхээр Холливудын хамгийн эрэлттэй хүүхэд жүжигчдийн нэг болжээ. Тэрбээр “My Girl” кинонд Томас Жейгийн дүрийг бүтээж, үзэгчдэд өөрийнхөө илүү мэдрэмжтэй, драмын жүжиглэх чадварыг харуулсан юм.

Мөн “The Good Son”, “The Pagemaster”, “Richie Rich” зэрэг кинонд тоглож, хүүхэд жүжигчний карьерынхаа хамгийн идэвхтэй үеийг туулжээ. Эдгээр бүтээлүүд Калкиныг тухайн үеийн хамгийн алдартай залуу оддын нэг болгосон юм.

Тэрбээр “Home Alone” киноны дүрээрээ “American Comedy Awards”, “Chicago Film Critics Association”, “Young Artist Awards” зэрэг байгууллагын шагнал, хүндэтгэлийг хүртэж байжээ.

Хүүхэд насандаа асар хурдан алдарт хүрсэн Маколей Калкин 1990-ээд оны дунд үеэс жүжигчний ажлаасаа хэсэг хугацаанд завсарласан юм. Олон нийтийн асар их анхаарал, бага насандаа олсон дэлхийн хэмжээний алдар нэрийн дараа тэрбээр илүү нам гүм амьдралтай байхыг сонгосон байна.

Гэсэн ч Калкин урлагийн ертөнцөөс бүрэн холдоогүй юм. 2000-аад оноос эхлэн тэрбээр тайз болон дэлгэцийн уран бүтээлд эргэн ирж, “Party Monster”, “Saved!”, “Changeland” зэрэг кинонд тоглосон байна.

Мөн телевизийн “Kings”, “The Jim Gaffigan Show”, “Robot Chicken”, “American Horror Story”, “The Righteous Gemstones” зэрэг бүтээлд оролцжээ.

Маколей Калкин зөвхөн жүжигчнээр хязгаарлагдсангүй. Тэрбээр 2006 онд “Junior” нэртэй роман бичиж, зохиолчийн хувиар ч өөрийгөө сорьжээ. Мөн “Bunny Ears” нэртэй медиа төслийг үүсгэн байгуулж, подкаст, вэбсайт, олон төрлийн энтертайнмент контент бүтээх чиглэлээр ажилласан байна.

Маколей Калкины урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нд түүний нэрийг Холливудын алдрын гудамжинд мөнхөлжээ. Тэрбээр кино урлагийн төрөлд 2765 дахь одны эзэн болсон юм.

Уг ёслолд “Home Alone” кинонд түүний ээжийн дүрийг бүтээсэн жүжигчин Кэтрин О’Хара болон жүжигчин Наташа Лион нар оролцсон бөгөөд Калкины олон арван жилийн уран бүтээлийн замналыг хүндэтгэн дурссан байна.

Маколей Калкин дэлхийн кино урлагийн түүхэнд хүүхэд ахуйдаа нэр алдарт хүрч, өдгөө уран бүтээлчийн замналаа үргэлжлүүлж яваа жүжигчин хэвээр байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Кино Урлаг

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026
Кино Урлаг

31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх Азийн кино контентын маркетын цахим кино үзвэрт бүтээл хүлээн авна

25/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Гэртээ ганцаараа” киноны Кевин буюу жүжигчин Маколей Калкин 46 нас хүрлээ

26/08/2026

Кантри хөгжмийн домог Долли Партон 80 насандаа таалал төгслөө

26/08/2026

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны “Google” жишиг сургууль боллоо

26/08/2026

Их хотын хэмнэлд эгшиглэсэн “Хүрээ дагшаа”

26/08/2026

“Where would we find you, if we need to find you?” үзэсгэлэн үргэлжилж байна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.