Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Цөмийн болон цацрагийн Хяналтын улсын ерөнхий байцаагч Г.Манлайжав нарын хамтарсан тушаалаар “Рентген хяналтын төхөөрөмж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулжээ. Хил, гаалийн байгууллагын аюулгүйн үзлэгт рентген хяналтын төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулах үед цацрагийн хамгаалалтыг сайжруулах, ажиллагсдын мэргэжлийн шарлагыг бууруулах, болзошгүй цацрагийн шарлага, ослоос урьдчилан сэргийлэх, ажиллагсдын цацрагийн аюулгүйн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж.
Аюулгүйн үзлэгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Гаалийн ерөнхий газрын системийн хэмжээнд ашиглагдаж буй рентген тоног төхөөрөмжийн ашиглалт хариуцсан цацрагийн хяналтын ажилтнууд болон цацрагтай ажиллагч нийт 19 гаалийн улсын байцаагч сургалтад хамрагдсан байна.
Г.Долгорсүрэн