2003 онд дэлгэцнээ гарсан романтик инээдмийн кино “How to Lose a Guy in 10 Days” буюу “10 хоногт залууг хэрхэн өөрөөсөө холдуулах вэ” киноны үргэлжлэлийг “Paramount Pictures” хөгжүүлж эхэлжээ. Гэхдээ зохиол, жүжигчдийн бүрэлдэхүүн болон нээлтийн тов хараахан тодорхой болоогүй аж.
“How to Lose a Guy in 10 Days” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Кейт Хадсон энэ удаа шинэ төслийн продюсероор ажиллахаар болжээ. Харин түүний өөрөө тоглох, эсэх нь одоогоор батлагдаагүй байна.
Тус киноны фэнүүдийн хувьд хамгийн их сонирхож буй зүйл нь мэдээж өмнөх киноны гол дүрд тоглосон жүжигчин Мэттью Макконахи эл шинэ төсөлд тоглох уу гэж асуулт.
Кино бүтээгчид Кейт Хадсон болон Мэттью Макконахи нарыг анхны дүрүүдээр нь эргэн авчрах хүсэлтэй байгаа ч одоогоор аль аль нь албан ёсоор гэрээ байгуулаагүй байна.
“How to Lose a Guy in 10 Days” кино 50 сая ам.долларын төсөвтэйгөөр бүтээгдэж, 2003 онд дэлхий даяар ойролцоогоор 177.5 сая ам.долларын орлого олсон амжилттай бүтээл болсон юм.

